Тольт солбинхушуут

Тольт солбинхушуут (Loxia leucoptera), урьд Хүрдэг загалмай бялзуухай гэж байсан, нь Бужиргынхан овгийн шувуу юм.

Тольт солбинхушуут
Эрэгчин
Эрэгчин
Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Боршувуутан
Овог: Бужиргынхан
Төрөл: Loxia, Солбинхушуут
Зүйл: L. leucoptera
Латин нэр
Loxia leucoptera
(Gmelin, 1789)

Нийт 2 дэд зүйл бий. Нэг нь Хойд Америк дахь Loxia leucoptera leucoptera ба нөгөө нь Европ, Азийн Loxia leucoptera bifasciata болно.

Энэхүү шувуу нь Аляска, Канад, АНУ болон Азиас Европын зүүн хойд хүртэл тархан амьдардаг. Шилмүүст модонд үүрээ засаж, 3-5 өндөг гаргана. Ер нь суурин амьдрах боловч идэш тэжээл хомс үед шилжин нүүдэллэдэг аж.

Гадаад төрх засварлах

 
Эмэгчин
 
Loxia leucoptera

Тольт солбинхушуут нь шилмүүст модны боргоцойн үр зэрэг идэхэд зохилдсон өвөрмөц бүтэцтэй хошуутай тул ийм нэртэй байна. Биеийн урт 15 см. Нас бие гүйцсэн эрэгчин нь улаан, ягаавтар зүстэй ба эмэгчин нь ногоон, эсвэл шар байх ба өөр зүстэй нь ч бий. Далавчиндаа хөндлөн 2 цагаан судалтай.

Цахим холбоос засварлах

  Commons: Loxia leucoptera – Викимедиа дуу дүрсний сан