"Эл Тел" гэж алдаршсан Теренс Фредерик "Терри" Винэйблс (Англи: Terence Frederick "Terry" Venables, 1943 оны 1 сарын 6-нд Дагенхэмд төрсөн) нь Английн хөлбөмбөгийн тамирчин, дасгалжуулагч юм. 1960, 70-д онд тэрээр Челси, Тоттенхэм Хотспур, Күйнз Парк Рэйнжерс зэрэг хэд хэдэн багт тоглож байснаас гадна Английн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж 2 тоглолтод оролцжээ. Түүнчлэн тэрээр 1994 - 1996 онд Английн шигшээ багийг дасгалжуулж, багаа 1996 оны Европын АШТ-ий хагас шигшээд хүргэж байсан. Мөн 1997 - 1998 онд Австралийн шигшээ багийг дасгалжуулж байв. Клубүүдийн хувьд Английн Кристал Палэс, Күйнз Парк Рэйнжерс, Тоттенхэм Хотспур, Лидс Юнайтед, Испанийн Барселона зэрэг алдартай багуудыг удирдаж байв.

Терри Винэйблс
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрТеренс Фредерик Винэйблс
Өсвөрийн баг
1958–1960Челси
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа (Гоол)
1960–1966Челси202 (26)
1966–1969Тоттенхэм Хотспур115 (19)
1969–1974Күйнз Парк Рэйнжерс179 (19)
1974–1976Кристал Палэс014 0(0)
1976Сент-Патрикс Атлетик002 0(0)
Шигшээ баг
1964Англи002 0(0)
Дасгалжуулсан багууд
1976–1980Кристал Палэс
1980–1984Күйнз Парк Рэйнжерс
1984–1987Барселона
1987–1991Тоттенхэм Хотспур
1994–1996Англи
1997–1998Австрали
1998–1999Кристал Палэс
2000–2001Миддлесбру (Брайан Робсонтой хамт)
2002–2003Лидс Юнайтед
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно.
† Гараа (Гоол).