Тана гэдэг нь сувдны хясааг өнгөлж гоёл чимэглэлийн зориулалтаар бэлтгэснийг хэлдэг бөгөөд Монголчуудын дунд есөн эрдэнийн нэг гэж тооцогддог. Эмэгтэйчүүдийн гоёл чимэглэл болон ноёд язгууртнуудын хэргэм зэргийг илтгэсэн хувцасны тэмдэг болгон ашигладаг байсан. Ойрх Дорнодын орнууд, Иран, Энэтхэг зэрэг газарт Исламын шашны сүм хийд, хаад ноёдын орд харш зэрэг байшин барилгын хана, хаалганд шигтгэн чимэглэл болгон ашигладаг. Эдүгээ ч таныг гоёл чимэглэлд шигтгээ болгон өргөнөөр ашигласаар байна.

Таныг ордны хаалганд шигтгэн чимэглэсэн байдал
Сувдны хясаанаас тана эрдэнийг хийдэг

Цахим холбоос засварлах

  Commons: Mother of pearl – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

 

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.