Табриз (Тебри́з, Таври́з, перс. تبریز‎, дуудлага. [tæbˈriːz] Tabriz, азерб. Təbriz) — Иран улсын Дорнод Азербайжан мужийн засаг захиргааны төв хот. Сехенд галт уул Эйнали уулын хооронд Урмия нуурын дэргэд оршдог хот юм. 2016 оны байдлаар 1.558.693 хүн амтай байсан ажээ.

Табриз хотын зураглал

Хотын хүн амын дийлэнх нь азербайжан үндэстнүүд байдаг байна. Иран улсын 4 дахь том хот юм.

Түүх засварлах

  • III—VII зуунд Сасанид улсын бүрэлдэхүүнд орж байв.
  • IV зуунд Табриз хотын нэг хэсэг армян-персийн дайнд өртсөн байна.
  • IX зууны сүүлчээр Арабын Халифатын шахалтаар согд гаралтай Сажидын эмиратыг байгуулагдсан.
  • XII—XIII зуунд — Ильдегизидууд улсын нийслэл.
  • 1220—1222 онд монголчуудын Өмнөд Кавказ руу хийх тандалтын довтолгоонд 3 удаа өртөж 3 удаа алба гувчуур өгч өнгөрөөж байсан.
  • XIII—XIV зуунд Монголын Хүлэгү хааны Ил хант улсын нэгэн нийслэл байжээ.
  • 1375—1468 онд Кара-Коюнлу /Хар хоёнлу/ хэмээх —Огуз улсын нийслэл байв.
  • 1501—1555 онд Табриз хот Дундад Азийн томоохон соёл, эдийн засгийн төв болсон байна.
  • 1827 онд орос-персийн дайны үр дүнд оросын цэргүүд эзлэж авсан байна.