Сөүлийн Үндэсний Их Сургууль

Сөүлийн Үндэсний Их Сургууль
Уриа Veritas lux mea (Латин)
Үнэн бол миний гэрэл
Ерөнхийлөгч И Жан Мү
Төрөл Үндэсний
Байгуулагдсан он 1946
Хандивын хэмжээ 145.6 сая ам. дол.
Багш, Профессор 1.955
Албан хаагч 991
Оюутны тоо 20,304 (бакалаврт),
10,565 (магистрантур, доктoрантурт)
Байрлал БНСУ, Сөүл, Гванак дүүрэг
Вэб хуудас www.snu.ac.kr
Сургуулийн нэр (Хангилаар) 서울 대학교

Сөүлийн Үндэсний Их Сургууль (Солонгос: 서울대학교, Англи: Seoul National University, товчлол нь: SNU), СҮИС нь 1946 оны 8 сарын 22-нд, Сөүл орчмын арван дээд боловсролын байгууллагын (сургуулийн) суурин дээр байгуулагдсан, БНСУ-ын Сөүл хотод байрладаг. Анхны ерөнхийлөгч нь Хэнри Антсе[1].

Одоогийн байдлаар 30,869[1] оюутан, үүнээс, бакалаврын түвшинд 20,304, докторын сургалтад 2,973 оюутан суралцаж байна. Багш, профессоруудын тоо 1,928, ажилтан, албан хаагч 991 байна.

СҮИС-ийн лого

"The Times Higher Education Supplement"-ийн "Дэлхийн Их сургуулиудын рейтинг, 2007 он" жагсаалтад Сөүлийн Үндэсний Их Сургууль нь 51-т оржээ[2] (2006 оны жагсаалтад 63-т байсан).

Салбар сургуулиуд засварлах

Коллежиуд засварлах

  • Хүмүүнлэгийн ухааны (College of Humanities)
  • Нийгмийн ухааны (College of Social Sciences)
  • Байгалийн ухааны (College of Natural Sciences)
  • Сувилахуйн ухааны (College of Nursing)
  • Бизнесийн удирдлагын (College of Business Administration)
  • Инженерийн (College of Engineering)
  • Хөдөө аж ахуйн (College of Agriculture and Life Sciences)
  • Урлагийн (College of Fine Arts)
  • Хуулийн (College of Law)
  • Боловсролын (College of Education)
  • Хүний экологийн (College of Human Ecology)
  • Мал эмнэлгийн (College of Veterinary Medicine)
  • Эм зүйн (College of Pharmacy)
  • Хөгжмийн (College of Music)
  • Анагаах ухааны (College of Medicine)
  • Шүдний эмчилгээний (College of Dentistry)

Төгсөлтийн дараахи сургалт засварлах

Ерөнхий хөтөлбөр засварлах

  • Хүмүүнлэгийн болон нийгмийн ухааны сургууль (Graduate School of Humanities and Social Sciences)
  • Байгалийн ухааны сургууль (Graduate School of Natural Sciences)
  • Инженерийн сургууль (Graduate School of Engineering)
  • Урлагийн сургууль (Graduate School of Arts)
  • Анагаах ухааны сургууль (Graduate School of Medicine)
  • Мэргэжил дундын хөтөлбөр (Interdisciplinary Programs)

Мэргэжлийн сургуулиуд засварлах

  • Нийгмийн эрүүл мэндийн сургууль (Graduate School of Public Health)
  • Олон нийтийн бодлого зохицуулалтын сургууль (Graduate School of Public Administration)
  • Хүрээлэн байгаа орчны сургууль (Graduate School of Environmental Studies)
  • Олон улс судлалын сургууль (Graduate School of International Studies)
  • Шүдний эмчилгээний сургууль (Graduate School of Dentistry)
  • Бизнессийн сургууль (Graduate School of Business)

Сургуулийн хотхон засварлах

 
Сөүлийн Үндэсний Их Сургуулийн төв хаалга

2003 онд Хөдөө Аж ахуй, Мал эмнэлгийн салбар нь Сөүл хотоос урагш 40 км-т байрлах Сувон хот дахь Саннок хотхоноос Гванак хотхон руу нүүж ирснээр, Сөүлийн Үндэсний Их Сургууль (СҮИС) нь үндсэн 2 хотхонтой болсон байна. Анхны Ёнгон хотхон нь Сөүл хотын хойд хэсэгт байрлана. Уг хотхонд Анагаах ухаан, Шүдний, Сувилахуйн ухааны коллежиуд, СҮИС-ийн эмнэлэг байрлана. Хоёрдахь буюу үндсэн хотхон - Гванак хотхон (Сөүл хотын өмнөд хэсэгт, Гванак дүүрэг) нь 1975 онд байгуулагдсан байна.

Гванак хотхон засварлах

  • Гванак хотхон нь Сөүлийн метроны 2-р шугамын Сөүлийн Үндэсний Их Сургууль нэртэй буудлаас 1.5 км зайд оршино. Уг метроны буудлаас СҮИС хуртэл сургуулийн автобус үйлчилнэ.
  • Инчоны Олон улсын нисэх буудлаас 6003, 6017 дугаарын автобусаар СҮИС хүрч болно.
  • Мөн Сөүл хотын нийтийн тээврийн 02, 501, 651, 750, 5412, 5511, 5512, 5513, 5515, 5516, 5518, 5614, 6511 дугаартай автобусууд СҮИС хүрнэ.

Номын сан засварлах

1946 онд байгуулагдсан СҮИХ-ийн төв номын сан нь Гванак хотхонд байрлах ба ойролцоогоор 2.6 сая ном, товхимолтой.

Музей засварлах

СҮИС нь Гванак хотхондоо СҮИХ музей, СҮИХ-ийн урлагийн музей гэсэн 2 музейтэй.

Цахим холбоос засварлах

  Commons: Seoul National University – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл засварлах

  1. Students and faculty statistics are according to the 2006 University Yearbook, see this page (Korean).
  2. "The Times Higher World University Rankings". The Times Higher Education Supplement. TSL Education. Archived from the original on 2008-01-14. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |coauthors= (help)