Сөүлийн ДАШТ-ийн цэнгэлдэх хүрээлэн

Сөүлийн ДАШТ-ийн цэнгэлдэх хүрээлэн (서울월드컵경기장 seoul-woldeukeob-gyeong-gijang) — Өмнөд Солонгосын Сөүл хотод байгаа цэнгэлдэх хүрээлэн юм. Тус цэнгэлдэх хүрээлэнг 2002 оны хөлбөмбөгийн ДАШТ-д зориулан 1998-2001 онд барьсан.

Сөүлийн ДАШТ-ийн цэнгэлдэх хүрээлэн

66704 хүний багтаамжтайгаараа улсдаа Сөүлийн олимпын цэнгэлдэх хүрээлэнгийн дараах том нь гэдэг.

Хийц засварлах

Тус цэнгэлдэх хүрээлэн нь хөлбөмбөгийн зориулалтаар барьсан Азийн хамгийн том цэнгэлдэх хүрээлэн юм.

2002 оны ДАШТ-ийн нээлтийн тоглолт, С хэсгийн нэг тоглолт, хагас шигшээгийн нэг тоглолт энд явагдсан.

Ашиглагч засварлах

Тоглолт засварлах

Урлагийн томоохон тоглолтууд хааяадаа явагддаг.