Сүхбаатарын Батболдын Засгийн газар

2009 оны 10 сарын 28 нд Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баяр өвчний улмаас өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцорсны дараа МАХН-ын хурлын шийдвэрээр Сүхбаатарын Батболдыг нэр дэвшүүлж, тус оны 10 сарын 29 нд УИХ-ын гишүүдийн олонхын саналаар шинэ ерөнхий сайд болсон. Ингээд Ардчилсан намтай хамтарсан Засгийн газрыг байгуулж, 11 яам, 14 сайдтайгаар Сү.Батболдын Засгийн газар байгуулагдсан. 2012 оны 1 сард Ардчилсан нам, засгийн газраас гарсны дараа 5 сайдын суудалд МАН-ын гишүүдийг томилжээ. 2012 оны УИХ-ын сонгуульд МАН ялагдах хүртэл ажиллаад, Норовын Алтанхуягийн Засгийн газарт үүргээ хүлээлгэж өгсөн.

Яамдын сайдууд засварлах

Сү.Батболдын Засгийн газрын сайд нар[1]
Албан тушаал Сайдын нэр Ажилласан огноо Нам
Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд 2009-2012 МАН
Тэргүүн шадар сайд Норовын Алтанхуяг 2009-2012 оны 1 сар АН
Шадар сайд Миеэгомбын Энхболд 2009-2012 МАН
Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Чимэдийн Хүрэлбаатар 2009-2012 МАН
Батлан хамгаалахын сайд Лувсанвандангийн Болд 2009-2012 оны 1 сар АН
Жадамбаагийн Энхбаяр 2012 оны 1 сар - 8 сар МАН
Байгаль орчин аялал жуулчлалын сайд Лүймэдийн Гансүх 2009-2012 оны 1 сар АН
Дамдины Цогтбаатар 2012 оны 1 сар - 8 сар МАН
Боловсрол соёл шинжлэх ухааны сайд Ёндонгийн Отгонбаяр 2009-2012 МАН
Гадаад харилцааны сайд Гомбожавын Занданшатар 2009-2012 МАН
Сангийн сайд Сангажавын Баярцогт 2009-2012 оны 1 сар АН
Дамдины Хаянхярваа 2012 оны 1 сар-8 сар МАН
Зам тээвэр барилга хот байгуулалтын сайд Халтмаагийн Баттулга 2009-2012 оны 1 сар АН
Цэдэвийн Дашдорж 2012 оны 1 сар-8 сар МАН
Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Түнжингийн Бадамжунай 2009-2012 МАН
Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд Төгсжаргалын Ганди 2009-2012 МАН
Эрдэс баялаг эрчим хүчний сайд Дашдоржийн Зоригт 2009-2012 МАН
Эрүүл мэндийн сайд Самбуугийн Ламбаа 2009-2012 оны 1 сар АН
Нямдаваагийн Хүрэлбаатар 2012 оны 1 сар-8 сар МАН
Хууль зүй дотоод хэргийн сайд Цэндийн Нямдорж 2009-2012 МАН

Мөн үзэх засварлах

Эшлэл засварлах

  1. vip76. "Монгол Улсын Засгийн Газар". vip76.mn. Retrieved 2024-05-14.