Суэцийн суваг (Арабаар قناة السويس,) нь Египет улсын нутагт, Синайн хойгт орших, Газар дундын тэнгисийн Порт Сэйд, Улаан тэнгисийн Суэц боомтыг холбосон томоохон хиймэл суваг юм. 163 км урттай, хамгийн нарийн хэсэгтээ 300 метр өргөн, жилд 24000 хүртэлэх усан онгоц өнгөрүүлэх хүчин чадалтай.

Суэцийн суваг, хиймэл дагуулын зураг

Уг сувгийг 1869 онд барьж дууссанаас хойш, Африкийг тойролгүйгээр, Европ болон Ази тивийг холбосон хоёр чиглэлийн усан тээвэр хийгдэх боломжтой болсон байна. Африк тивийг тойрч гарахад 8900 км зайтай аж.

2009 оны мэдээллээр дэлхийн далайн тээврийн 10 орчим хувь нь энэ сувгаар дамжин өнгөрдөг. Сувгаар усан онгоц 14 цаг орчим хугацаагаар өнгөрдөг байна. Өдөрт дунджаар 48 хөлөг онгоц энэ сувгаар дамжин өнгөрдөг ажээ.


Цахим холбоос засварлах

  Commons: Suez Canal – Викимедиа дуу дүрсний сан