BW

Суман гол нь Тэрхийн цагаан нуураас эх авч 60 орчим км урсаад Чулуут голд цутгадаг. Суман гол эгц хүрмэн чулуун хавцал (өргөн нь 30, өндөр нь 10 орчим м) үүсгэж дундуур нь урсана. Чулуут голоос дутахгүй их устай. Усны дундаж урсац нь 11,3м3/с байна. Суман гол жижиг хүрхрээ, боргио ихтэй. Тэрхийн цагаан нуурт цутгадаг Хойд Тэрхийн голыг Суман голын эх нь гэж үздэг. Сүүлийн жилүүдэд цаг агаарын өөрчлөлтийн улмаас хур тунадас эрс багасч, Тэрхийн цагаан нуурын усны түвшин доошлохын хэрээр Суман голын усны урсац эрс багассан байна.

Суман гол
ЭхТэрхийн цагаан нуур
АдагЧулуут голСэлэнгэ мөрөнАнгар мөрөнЕнисей мөрөнУмард мөсөн далай
Усаа цуглуулдаг орнуудМонгол УлсМонгол Улс Монгол Улс
Байршил Архангай
Урт≈ 60[1] км
Урсац-дундаж 11,3 м³/с
Голын системСэлэнгэ мөрөн

Зүүлт тайлбар засварлах

  1. touristinfocenter.mn: Байгаль, түүхийн дурсгал - Суман гол, 2016-07-13