Соньжу (солонгосоор 선조, төрсөн нэр нь 이연 буюу И Ёнь; 1552–1608) — Чусонь улсын 14-р эзэн ван. Угсаа тасарсан Мёнжун вангийн хаан өвийг залган 31 жил (1567–1608) хаанчлаад хөвүүн Куанхэгүнь ванд залгуулсан. Тэрээр Чүнжун вангийн 7-р хүү Тогхөн гүний хүү байжээ. Эхний жилүүдэд төрийг шинэчлэж, күнзийн номыг мандуулж яваад хожим, Японы довтолгоонд өртөж 1592-1598 онд Японы эсрэг Мин улсын тусламжтай байлдан ялсан. Түүний засаглалын сүүлийн жилд түүний хөвүүн Куаньхэ гүний нэр хүнд өсч, төрийн хэргийг хүүдээ даатгасан.

Соньжу (1592 / 1593)
Өмнөх
Мёнжун ван
Чусонь улсын ван
1567-1608
Дараах
Куанхэгүнь ван

Stub icon

Энэ Солонгост хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.