Сангижавын Гэндэн
Сангижавын Гэндэн гэж 1919 онд хожмын Монголын Өвөрхангайд төрөөд тайз, дэлгэцийн найруулагч болж «Сэрэлт» (1957) киног найруулж, «Үер» (1966) киноны Болд өвгөний дүрийг гаргаад 1981 он хүртэл амьдарсан монгол хүн байв.
Сангижавын Гэндэн | |
Амьдарсан нь | 1919 — 1981 он (62 наслав) |
---|---|
Яс үндэс | Монгол үндэстэн |
Улс орон | Монгол (БНМАУ) |
Ажил үйл | тайз, дэлгэцийн найруулагч |
Тайзнаа засварлах
- Д.Нацагдоржийн «Учиртай гурван толгой» дуурь,
- Н.Гоголийн «Байцаагч түшмэл»,
- В.Шекспирийн «Отелло», «Ромео Жульетта хоёр», «Лир ван», «Шаарлагдсан хүмүүс»,
- М.Шолоховын «Сэтгэлийг шинэтгэсэн нь»,
- Ф.Шиллерийн «Хар санаа, хайр сэтгэл»,
- Л.Ванганы «Жирийн хүмүүс»,
- Н.Погодиний «Буутай хүн»,
- С.Михалковын «Цасан хүү»,
- Д.Намдагийн «Хярааны хонхорт» зэрэг 70 гаруй жүжиг, олон арван концерт найруулан тавьсан.
Дэлгэцийн засварлах
- «Бидэнд юу саад болж байна вэ»-гийн Далантай,
- «Үер»-ийн Болд,
- «Далайд дусал нэмэр»-ийн Буд,
- «Бушхүүгийн үлгэр»-ийн Тансар зэрэг киноны гол дүрийг бүтээжээ.
Алдар, цол засварлах
- Алтан гадас одонгоор шагнуулж,
- 1971 онд Монгол улсын Гавьяат жүжигчин,
- 1980 онд Монгол улсын Ардын Жүжигчин-ээр цоллогдсон.
Цахим холбоос засварлах
- ardtur.pms.mn. ГЭНДЭН Сангижавын
- artfilm.mn. Сангижавын Гэндэн