Сайшаалт ерөөлт

Сайшаалт ерөөлт (1760–1820; 60 насалсан) – 1796–1820 онд төр барьсан Чин улсын долоодугаар хаан, манж үндэстэн.

Сайшаалт ерөөлт
Чин улсын хаан
8-р хаан, 24 жил
Хаанчлал1796.02.09—1820.09.02
(24 жил, 8-р хаан)
Төрсөн огноо1760 оны 11 сарын 13 (1760-11-13)
Төрсөн газарБээжин, зуны ордон
Өнгөрсөн огноо1820 оны 9 сарын 2
(59 насалсан)
Өнгөрсөн газарХалуун гол, зуны ордон
ОршуулсанЧингийн баруун бунхан
ӨмнөхТэнгэр тэтгэгч
УдаахТөр гэрэлт
Хатан7 хатан, 6 татвар
Хүүхэд5 хүү, 9 охин
ЭцэгТэнгэр тэтгэгч
ЭхШяоичунь
Ургийн овогАйсингиоро
Оны цолманж: Сайчунга фэнсэн
монгол: Сайшаалт ерөөлт
хятад: Жячин

Бага нас засварлах

1760 онд Бээжин дэх хааны зуны ордонд Тэнгэрийн тэтгэсэн хааны 15 дахь хүү болон төржээ. Эх нь Лин бага хатан хэмээх Вэй овогт хятад хүн (хожим нь 1765 онд Шяоичунь хатан өргөмжлөгдсөн) байв. Жинхэнэ нэр нь Айсингиоро Юнянь. Өмнөх хоёр хан хүү үхсэний дараа Тэнгэрийн Тэтгэсэн хаан 1773 онд Юнъяныг залгамжлагчаа хэмээн бодсон гэх ба 1789 оноос Жя чин ван цол хэргэм хүртээсэн..

Эзэн хаан засварлах

1796 онд Тэнгэр тэтгэгч 60 жил хаан суусны эцэст Энх амгалан хаан өвгийн дээр гарахгүй хэмээн амьд ахуйдаа хаан ширээгээ Жя чин ванд шилжүүлжээ. 36 настайдаа хаан өргөмжлөгдөж, Сайшаалт ерөөлт хэмээх оны цол хэрэглэж эхэлсэн (манжаар Сайчунга фэнсэн, хятадаар Жячин - Jiaqing) боловч эцгийгээ нас бартал эцгийнхээ заавраар улсыг удирдаж байлаа. 1799 онд эцэг нь өөд болсны дараа жинхэнээсээ төр барьсан.

Юун түрүүнд эцгийн шадар байсан Хөшэнь сайдыг баривчилж гэрийг нэгжихэд улсын 20 жилийн орлоготой тэнцэхүйц нэг живаа (10 сая) мөнгөн зоос идсэн байсан нь илэрч, хөрөнгийг хураан цаазаар аваачиж, Хөшэний бүлгийг төрөөс зайлуулсан ажээ.

Гэсэн ч Сайшаалт ерөөлтийн үеэс Чин улсын хүчин чадал доройтож хээл хахууль, байгалийн гамшиг, бослого хөдөлгөөнд нэрвэгдэв. Хятадын Цагаан лянхуа (1796–1804), Мяо ардын бослого (1795–1806)-той тэмцсэн ба Европын худалдаачдын оруулж ирсэн хар тамхины балгаар эдийн засаг сульджээ. Мөн христийн шашин дэлгэрэхийг эсэргүүцэж байсан.

Ордны тэмцэл засварлах

1803, 1813 онд хааны гэр бүлээс хааныг хороохыг хоёр удаа завдсан ч бүтээгүй.

 
Номын өрөөнд

Гэр бүл засварлах

Хатан засварлах

  • Шяошуруй их хатан (1760–1797) — хитара овогт, Төр гэрэлт хааны эх
  • Шяохөруй их хатан (1776–1849) — ниохуру овогт
  • Гуншунь эрхэм хатан (1787–1860) — ниохуру овогт
  • Хөю эрхэм хатан (–1833) — лугия овогт
  • Хуа хатан (–1833) — хоугия овогт гэх мэт

Хүүхэд засварлах

Агь
  • Мяньму — Хөю эрхэм хатны хүү
  • Мяньнин (1782–1850, 68 насласан) — Шяошуруй их хатны хүү, хожмын Төр гэрэлт хаан
  • Мянькай — Шяохөруй их хатны хүү
  • Мяньшинь — Шяохөруй их хатны хүү
  • Мянью (1814–1865, 51 насласан) — Гуншунь эрхэм хатны хүү

Төгсгөл засварлах

Сайшаалт ерөөлт хаан 1820 онд 60 насандаа Халуун голд зусч байхдаа зуурдаар нас барсан. Шалтгаан тодорхойгүй. Аяганд ниргүүлсэн, цус харвасан зэрэг таамаг байдаг бөгөөд хааныг Чингийн баруун бунханд оршуулжээ. Дараачаар нь хоёрдугаар хүү Мяньнин нь хаан сууж, Төр гэрэлт гэх оны цол хэрэглэх болсон.

Өмнөх
Тэнгэр тэтгэгч
Чин улсын хаан
1796—1820 он
Дараах
Төр гэрэлт