Рэнцэнгийн Батцэнгэл

Рэнцэнгийн Батцэнгэл (1976 онд Улаанбаатар хотод төрсөн- 2024 оны 5-р сарын 18-нд нас барсан)- Монголын нууц товчоог дэлхийд түгээе төслийн санаачлагч, зураач.

Намтар засварлах

Эцэг Рэнцэн Баянхонгор аймгийн уугуул, эх нь Завхан аймгийнх.

Нийслэлийн 15-р дунд сургууль төгссөн.

Дүрслэх урлагийн "Соёл" сургуульд сурч төгссөн.

2002 онд Чингис хаан мэндэлсний 840 жилийн ойг тэмдэглэх болж, орон даяар ажлууд өрнөсөн. Ойн арга хэмжээний хүрээнд бид гурвын долоон жилийн турш бүтээсэн дөчөөд зургаар “Алтан ургийн домгийн чуулган” нэртэй үзэсгэлэн гарсан юм.

“Монголын нууц товчоо”-г энгийнээр хялбаршуулан, зургаар амилуулуулсан “Монголын нууц товчоо Түгээмэл эх” номыг Р.Батцэнгэлийн зургаан жилийн хөдөлмөрийн үр дүнд уншигчдын хүртээл болж буй уг ном бүх насны уншигчдад зориулагдсан байна. Эхийн утгыг алдагдуулалгүйгээр дахин найруулж, уран сайхны зургуудаар дүрсэлж үзүүлсэн уг номыг судалгаа, шинжилгээний үндсэн дээр бүтээжээ.

2023 онд "Морин хуурын дууль" ном гаргасан байна.

"Чингис хаан" бүрэн хэмжээний анимэйшн кино бүтээсэн.

Хавдрын өвчинтэй олон жил тэмцсэн тэрээр 2024 оны 5-р сард нас барсан.