Ровшан Байрамов

Ровшан Байрамов (азе. Rövşən Bayramov) — сонгомол бөх барилдаанаар олимпын хошой мөнгө, дэлхийн алт, мөнгө, хүрэл медальтай Азербайжаны тамирчин, бөх.

Ровшан Байрамов
тамирчны хүртсэн медаль
Эрэгтэй сонгомол бөх
АзербайжанАзербайжан Азербайжан -ыг3 төлөөлж
Зуны олимп
Мөнгө Бээжин 2008 55 кг
Мөнгө Лондон 2012 55 кг
Дэлхийн АШТ
Мөнгө Гуанжоу 2006 55 кг
Хүрэл Хернинг 2009 55 кг
Алт Стамбул 2011 55 кг
Европын АШТ
Хүрэл Москва 2006 55 кг
Алт Софи 2007 55 кг
Алт Тампере 2008 55 кг

Намтар засварлах

Ровшан Байрамов 1987 оны 5 сарын 7 (1987-05-07) (36 настай)-нд ЗХУ-ын ЗСБНАзеУ-ын нийслэл Баку хотод төржээ. 1999 оноос сонгомол бөхөд хөл тавьсан. 2002 оноос «Нефтчи» дэвжээнд Хижран Шарифовын удирдлагаар хичээллэж байгаа. Тэр жилдээ өсвөрийн, идэрчүүдийн олон улсын тэмцээнд, 2006 оноос томчуудын тэмцээнд ордог болов.

Амжилт засварлах

Азербайжаны бөх Ровшан Байрамов 2006 оны ДАШТ-д аваргын төлөө Ираны Хамид Сурьянд дийлдэж мөнгөн медаль, 2008 оны олимпод Оросын Назир Манкиевыг баралгүй мөнгөн медаль, 2009 оны ДАШТ-д Армены Роман Амоянд ялагдсан ч түүнийг даган барилдаж ялсаар хүрэл медаль хүртсэн бол 2011 онд санасандаа хүрч шигшээд Беларусын Ельбек Тажиевыг дийлснээр дэлхийн аварга алдрыг хүртэв. 2012 оны олимпод Мингиян Семёнов мэтийн дөрвөн учраагаа дийлээд нөгөө л Сурьянд шүүгдэж мөнгөн медаль дээр буужээ. Энэ хооронд Европт (2007, 2008) хоёр түрүүлээд амжсан.

  Commons: Ровшан Байрамов – Викимедиа зураг, бичлэг, дууны сан