Ренцо Пиано (Итали: Renzo Piano; * 1937 оны 9 сарын 14-нд Генуя хотод төрсөн) нь Италийн архитектор.

Ренцо Пиано

Амьдрал засварлах

Пиано нь барилгын компанийн захирлын гэр бүлд өсчээ. Архитектурт татагдсан нь аавынхаа ач буян хэмээн талархаж явдаг.

Ренцо Пиано 1962- 1964 онуудад Флоренцийн их сургуульд суралцсан ба 1964 онд Майландын Политехникийн дээд сургуульд дипломоо хамгаалжээ. 1965-1968 онд тэрээр уг сургуульд багшилж байлаа. Эцэг ба ахынхаа тусламжаар тэрээр шууд дээд боловсрол эзэмшсэнийхээ дараагаар материал ба технологийн судалгаагаа эхлэх боломжтой болсон байна. Суралцах явцдаа тэрээр Англи ба АНУ уруу аялсан ба Луйс Кантай танилцжээ. Пиано Филадельфи дахь Каны алдартай архитектурын студид дадлага хийв.

Политехникийн дээд сургууль, мөн Лондон дахь Уран Барилгын Холбооны Сургуульд багшилж байхдаа Ренцо Пиано Ричард Рогерстой дотно холбоо тогтоосон байна. Ренцо Пиано, Ричард Рогерс хоёр Парисын Помпиду төв (1971–1977)-ийн уралдаанд ялсныхаа дараа хамтдаа Парист архитектурын студи байгуулжээ.

Помпиду төвийн өмнөх барилга нь 1973 онд баригдсан "Б ба Б Италиа" студийн төлөвлөсөн оффисын барилга. 1977 онд Пиано инженер Петр Райсын хамтаар „Пиано ба Райс“ нэртэй архитектурын студи байгуулжээ. 1993 онд Райсыг нас бартал тэд уг студиэ удирдан ажиллуулж байлаа. Тэр хамтдаа Отранто хотын сэргээн засварлалтад зориулж district laboratory (1979) хэмээх орон сууцны хороолол ба Техас мужийн Хьюстон дахь Менил цогцолбор музейг (1981–1986) төлөвлөжээ. Пиано түүний сайн найз болох Петр Райсаас их зүйл сурчээ. 1980-аад оны эхээр уг студи нь Парис ба Женоа хотуудад 'Building workshop' болон өөрчлөгдсөн. Энэхүү шинэ нэр нь юуны өмнө багийн ажлыг илэрхийлж байлаа.

Берлинд Пиано нь Подстамын талбайн нэг хэсгийг төлөвлөсөн ба хэсэг хугацаанд тэндээ мөн архитектурын студи ажиллуулж байлаа. Энэ үеэр тэрээр Японы Осака дахь Кансай олон улсын нисэх буудал ба өөрийн төрсөн хот Женоад Порто Антико хэмээх хуучин боомт зэрэг томоохон төлөвлөлтүүдийг хийжээ.

Техас мужийн Хьюстон дахь Менил цогцолбор, Базель дахь Рийхэний Бейелер сан, Шинэ Каледонийн Нумеа өмнөд арал дээрх Тжибао Соёлын Төв, Техас мужийн Даллас дахь Nasher Sculpture Center ба 2005 онд баригдаж дууссан Берн Паул Клээ төвийн төлөвлөлтүүдээрээ тэрээр музейн архитектор хэмээх цол авчээ. Үүнээс гадна тэрээр Италид 2 томоохон аудитори төлөвлөсөн байна: Парма дахь Niccolò Paganini ба Ром дахь Auditorium Parco della Musica.

London Bridge Tower нь түүний хамгийн шинэ бүтээлүүдийн тоонд орох ба энэ нь 306 м өндрөөрөө Европын хамгийн өндөр барилга болох юм. Мөн түүнчлэн тэрээр Нью Йорк дахь New York Times Building ба Pierpont Morgan номын сангийн өргөтгөлийн төлөвлөлтөн дээр ажиллаж байна.

Одоогоор Пиано Парис ба Генуя дахь „Renzo Piano Building Workshop“ (RPBW) нэрээр нэгдсэн архитектурын студиэ удирддаг. RPBW- д хэдэн жилийн өмнөөс архитеторууд, инженерүүд ба бусад мэргэжилтэнүүд зарим талаар хамтран ажиллаж байна.

Ренцо Пианог барилгын техникийн мастер хэмээн хүлээн зөвшөөрдөг. Маш олон төрлийн барилгын материал ба хийцүүдтэй дэлхий даяар баригдсан түүний төлөвлөсөн тоолж барашгүй барилгууд Пианогийн барилгын техниологийн салбар дахь түүний чадавхийг харуулна. Тэрээр бүх төлөвлөлтүүддээ технологийг гэрлийг амьдруулах, орчин тойронтойгоо уялдуулах, мөн барилгыг байгальтай холбож өгөхөд ашигладаг. Пианогийн бүтээлүүдээс анзаарахад шинэ хийц, техникүүд нь тохитой, хүрээлэмжид ээлтэй бөгөөд тогтвортой байшин төлөвлөхөд тийм ч чухал хэрэгсэл болоогүй байдаг. Пиано нь олон стилээр бүтээлүүдээ төлөвлөдөг. Аливаа барилгын үүрэг зориулалт нь түүний хэлбэрт чухал үүрэгтэй.

Магда Ардуино нь түүний анхны гэргий байсан ба Ренцо Пианог урт хугацааны турш өсөж хөгжихөд нь хамт байжээ. Энэ гэрлэлтээс тэрээр 3 хүүхэдтэй: Карло, Маттео ба Лиа. 1992 онд Ренцо Пиано Миллитэй гэрлэжээ.

Галерей засварлах

Бүтээлүүд засварлах

Шагнал ба өргөмжлөлүүд засварлах

Ренцо Пиано нь дэлхийн элит архитекторуудын нэг ба тоолж баршгүй олон шагнал өргөмжлөлүүд хүртжээ.

Нэмж унших засварлах

  • Вернэр Блазер: Renzo Piano Workshop. Museum Beyeler, Wabern-Bern 1998.
  • Ренцо Пиано: Mein Architektur-Logbuch. Hatje Cantz Verlag, Ostfildern-Ruit 1997, ISBN 978-3-7757-0670-4.
  • Ренцо Пиано: Architekturen des Lebens., Hatje Cantz Verlag, Ostfildern-Ruit 2000, ISBN 978-3-7757-0960-6.
  • Ренцо Пиано: Museumsarchitektur. Hatje Cantz Verlag, Ostfildern-Ruit 2007, ISBN 978-3-7757-2040-3.

Цахим холбоос засварлах

  Commons: Ренцо Пиано – Викимедиа зураг, бичлэг, дууны сан