Райан Жэймс Андерсон (Англи: Ryan James Anderson, 1989 оны тавдугаар сарын 6-нд Калифорни мужийн Сакраменто хотод төрсөн) — Америкийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны Нью Орлеан Пеликанс багийн хүчний довтлогч юм. Беркли дэх Калифорнийн их сургуулийн тоглогч байхдаа 2008 оны драфтын 21-ээр Нью Жерси Нетс (хуучнаар) багт элсэж байлаа. Нетс багт байхдаа нийт 66 тоглолтонд оролцож (үүнээс 30 тоглолтонд гарааны тавд багтан) дунджаар 7.4 оноо, 4.7 самбараас бөмбөг авалт хийсэн гэсэн үзүүлэлттэйгээр өсөх ирээдүйтэй шилдэг залуу тоглогч болохоо харуулсан байдаг. Улмаар Орландо Мэжик (2009—2012) багт тогтмол амжилттай тоглон 2012 оны долоодугаар сарын 11-нд Нью Орлеан Пеликанс багт ирсэн. Андерсон гурвын шидэлтийг тогтмол гүйцэтгэдэг.

Товч мэдээлэл засварлах

  • Өндөр — 208 см
  • Жин — 109 кг
  • Өмсгөлийн дугаар — 33

Эшлэл засварлах

Холбоос засварлах

Загвар:Нью Орлеанс Хорнетс багийн бүрэлдэхүүн