Рагчаагийн Раднаа

Рагчаагийн Раднаа (1933-2016) нь Ховд аймгийн хурц арслан цолтой бөх байв.

Тэрээр 1933 онд Ховд аймгийн Буянт сумын Харцохио багийн нутаг Халиун морьт гэдэг газар мэндэлжээ. Аймгийн баяр наадамд 3 удаа түрүүлж, 1 удаа үзүүрлэж, улсын баяр наадмаар 4 давж улсын цолтны даваанд тулж хүч үзэж явсан цуутай бөх байлаа. Р.Раднаа 1952-1989 онуудад Ховд аймгийн Чандмань, Зэрэг суманд малын эмч, Био комбинатад цехийн эрхлэгч эмч, Унгар улсад мэргэжилтэн бэлтгэх сургуульд захирал зэрэг ажлыг нэр төртэй гүйцэтгэж байсан байна.

Барилдааны амжилт засварлах

Улсын наадмын дэвжээнд засварлах

Аймгийн наадмын дэвжээнд засварлах