Пагва лам (Төвд хэл: འགྲོ་མགོན་ཆོས་རྒྱལ་འཕགས་པ་, Gro mgon Chos rgyal 'Phags pa, 1235 оны 3 сарын 6 - 1280 оны 11 сарын 22) нь Төвөдийн Буддын шашны Сахъяа урсгалын лам юм. Юань улсын хаан Хубилай түүнийг улсын их багш цолоор өргөмжилж байв.

Пагва лам

Хубилай хааны зарлигаар монгол, хань хэлнүүдийг тэмдэглэх боломж бүхий үсэг бичих зохиох болж, 1269 онд төвөд цагаан толгойд үндэслэсэн дөрвөлжин бичгийг зохиожээ.

Дөрвөлжин бичиг нь Юань гүрний сэргэн мандлын үеийн соёлын салшгүй нэг хэсэг байсан төдийгүй шарын шашин байр сууриа олон бэхжихэд түлхэц болсон юм.