Отгот шунгуур, Podiceps cristatus нь Шунгуурынхан, Podicipedidae овгийн усны шувуу юм.

Отгот шунгуур
Great crested grebe
Great crested grebe

Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Налтан
Овог: Шунгуурынхан
Төрөл: Podiceps, Шунгуур
Зүйл: P. cristatus
Латин нэр
Podiceps cristatus
(Линней, 1758)
Podiceps cristatus

Гадаад төрх засварлах

 
Залуу отгот шунгуурын толгой
 
Podiceps cristatus

Энэхүү шувууны биеийн урт 46-51 см ба далавчаа дэлгэхэд 59-73 см юм. Тэд маш чадварлаг сэлж шумбах бөгөөд усан доор загас хөөн барьж иддэг аж. Нас бие гүйцсэн шувууд нь зуны улиралд толгой хүзүүний гоёлоороо андашгүй. Бага залуу шувуудын толгой нь эрээн тахь мэт хар цагаан судалтай байх ба нас бие гүйцээд алга болдог ажээ.

Тархалт засварлах

Отгот шунгуур нь цэнгэг уст нуур, ойр орчмын өвс ногоот газар нутаглана. P. c. cristatus зүйл нь Европ болон Азид таарна. Африкийн дэд зүйл болох P. c. infuscatus болон Австралийн дэд зүйл P. c. australis нь суурин амьдралтай юм.

Идэш тэжээл засварлах

Отгот шунгуур голдуу загас идэх ба мөн жижиг шавьж, мэлхий, үе хөлтөн зэргээр хооллодог.


19 зууны үед өд сөдийг нь авж хатагтай нарын малгай зэргийн гоёлд хэрэглэхээр их хэмжээгээр агнаснаас болж Нэгдсэн Вант Улсад устах дөхсөн ажээ. Хамгаалалтад авсан ба өдгөө тоо толгой нь эргэж сэргээд байна.

Цахим холбоос засварлах

  Commons: Отгот шунгуур (Podiceps cristatus) – Викимедиа дуу дүрсний сан