Острава (чех. Ostrava, герман. Ostrau) - Чех улсын зүүн хэсэгт орших Морав-Силез мужийн захиргааны төв хот. Остравице, Одер, Опава голуудын бэлчир дээр Силези нутагт байралаг.

Острава хот

Бүгд Найрамдах Чех Улсын Праг, Брно хотуудын араас томоороо гуравт ордог хот. Хотын хүн ам 299,6 мянга (2012), хотын ойр орчим нутагтайгаа 1,15 сая (2004). Хотын нутаг дэвсгэр- 214 км².

Түүх засварлах

Долоон зуу гаруй жилийн түүхтэй тус хотын хөгжил цэцэглэл нь тухайн бүс нутгаас илэрсэн сайн чанарын хар нүүрсний олборлолт, боловсруулалттай салашгүй холбоотой.

1763 онд нүүрсний томоохон ордууд нээгдэж аж үйлдвэр эрчимтэй хөгжиж, хот руу хүн амын шилжилт хөдөлгөөн ихээр нэмэгдсэн байна.

1830 онд хотод Төмөрлөгийн үйлдвэр баригдсан. 1847 онд Острава хотыг Вена хоттой холбосон төмөр зам барьжээ.

Боловсрол засварлах

  • Остравагийн техникийн Их сургууль
  • Остравагийн Их сургууль
  • Остравагийн Бизнес сургууль эрэгздээд сургуулиудтай.