Орхимжит хөмрөг

Орхимжит хөмрөг (Emberiza rutila) нь Хөмрөгийнхөн овгийн шувуу юм.

Орхимжит хөмрөг

Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Боршувуутан
Дэд баг: Дуучшувуу
Овог: Хөмрөгийнхөн
Төрөл: Emberiza
Зүйл: E. rutila
Латин нэр
Emberiza rutila
Pallas, 1776
Emberiza rutila

Гадаад төрх засварлах

Энэхүү шувуу нь 14 -15 см урт. Сүүл нь богинодуу ба захын өд нь бага зэрэг цагаан байна. Үржлийн улиралд эрэгчин нь тод хүрэн бор өнгийн толгой нуруутай, цээж хэвэл нь шар ба хажуу талаар судалтай байдаг. Эмэгчин нь нэг янзын бордуу зүстэй ба өвөр хэсэг нь цайвар шардуу юм. Тэдний жиргэх дуу нь богино ба Борлог хөмрөгтэй төстэй.

Орхимжит хөмрөг Сибирь, Монголын хойд хэсэг, зүүн хойд Хятадад нутаглана. Нүүдлийн шувуу бөгөөд хол зай туулан Хятадын өмнөд хэсэг, Энэтхэгт өвөлждөг.

Цахим холбоос засварлах

Викизүйлд Emberiza rutila-тай холбоотой мэдээлэл байна.