Органик хими нь химийн нэгэн салбар бөгөөд нүүрстөрөгч ба устөрөгчөөс бүрдсэн химийн нэгдлүүдийн (эдгээр нэгдлүүд нь азот, хүчилтөрөгч, галогений бүлгийн элементүүд, мөн фосфор, цахиур, хүхэр зэргийг бага хэмжээгээр агуулна) структур, шинж чанар, найрлага, тэдгээрт явагдах химийн урвал зэргийг судална. [1] [2]. Органик хими нь органик нэгдлийн найрлага, бүтэц, шинж чанарыг судалдаг химийн шинжлэх ухааны томоохон салбар юм. Нийлэг болон байгалийн гаралтай, голчлон нүүрстөрөгч ба устөрөгчийн атомаас тогтсон нэгдлийг органик нэгдэл гэнэ. Органик нэгдэлд нүүрстөрөгч, устөрөгчөөс гадна хүчилтөрөгч, азот, хүхэр, фосфор, галоген гэсэн элементүүд орно. Нийлэг аргаар гарган авсан органик нэгдэл: хуванцар, мяндас, каучук ... Байгалийн гаралтай органик нэгдэлд ургамал амьтны эд эсийг бүрдүүлэгч, нефть нүүрс гэсэн ашигт малтмалуудыг бүрдүүлэгч орно. Каучукыг байгалийн ба нийлэг гэж 2 ангилна. Байгалийн каучукийг Бразилд ургадаг гевеи модны шүүснээс гарган авч байв.Гевеи модны холтсонд хэрчлээс гаргаад түүнээс ялгарах сүүн шүүс буюу коллойд уусмалыг коагуляцид оруулж каучукыг ялгадаг

Гадаад холбоос засварлах

 
Wikibooks
Wikibooks: Органик хими – Сурах бичиг, зааврууд

 

Энэ химийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

  1. Robert T. Morrison, Robert N. Boyd, and Robert K. Boyd, Organic Chemistry, 6th edition (Benjamin Cummings, 1992, ISBN 0-13-643669-2) - this is "Morrison and Boyd", a classic textbook
  2. Richard F. and Sally J. Daley, Organic Chemistry, www.ochem4free.info, Online organic chemistry textbook.