Оотани Сачико (Япон: 大谷 佐知子, гэрлэхийн өмнөх нэр Мацүно Сачико (松野佐知子), 1965 оны 8 сарын 3-нд төрсөн) нь Японы волейболчин. Осака аймгийн Сүйта хотын уугуул. 1984 оны зуны олимпын хүрэл медальт Японы волейболын шигшээ багийн гишүүн байв.

Оотани Сачико
Волейбол
Төлөөлдөг улс: ЯпонЯпон Япон
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Оотани Сачико
Төрсөн огноо 1965 оны 8 сарын 3 (1965-08-03) (58 настай)
Төрсөн газар Осака (аймаг), Сүйта
 
Медалиуд
Зуны олимп
Хүрэл Лос-Анжелес 1984 Эмэгтэй баг
Азийн АШТ
Алт Фүкүока 1983 Эмэгтэй баг

Дунд сургуулийн 2-р ангид байхаасаа волейболоор хичээллэж эхлэн, жилийн дараа Японы шигшээ багт багтжээ. Дунд сургуулиа дүүргээд Шитэнноожи ахлах сургуульд элсэн орж, багаа удирдан ахлах сургуулиудын 3 том тэмцээнд (Сургууль хоорондын цом, спартакиад, хаврын АШТ) түрүүлжээ. Мөн 1983 онд Азийн аварга болж, тус тэмцээний бэлгэдлийн шигшээ багт нэрлэгдсэн аж.

Цахим холбоос засварлах