Олимпын триатлоны тэмцээн

Триатлон зуны олимпод анх багтсан нь Сидней хотод зохиогдсон 2000 оны олимп байсан бөгөөд түүнээс хойш олимпын төрөлд багтсаар иржээ. Олимпын триатлоны тэмцээнийг Олон Улсын Триатлоны Холбоо удирдан зохион байгуулдаг.

Олимпын триатлоны тэмцээн
Триатлон
Триатлон
Олимпын наадам
2000 • 2004 • 2008
Медальтнууд

Түүх засварлах

2000 оны зуны олимпод анх триатлоны спорт багтахад 48 эмэгтэй, 52 эрэгтэй тамирчин аваргын төлөө өрсөлджээ. Олимпын триатлоны тэмцээний гурван төрлийн зайг "олон улсын" буюу "стандарт" хэмжүүрээр тогтоосон байдаг: усанд сэлэлт - 1.5 км, дугуй - 40 км, гүйлт 10 км. 2004 онд зайн хувьд өмнөхтэйгээ адилхан байсан бөгөөд оролцогчдын тоог эрэгтэй, эмэгтэй тус бүр 50-иар тогтоожээ. Харин 2008 оны Бээжингийн олимпод оролцогчдын тоог эрэгтэй, эмэгтэй тус бүр 55 болгож нэмэгдүүлсэн байна.

Медалийн хүснэгт засварлах

3 олимпоос нийт 18 медалийг 9 улсын тамирчид хуваан хүртжээ.

Байр Улс Алт Мөнгө Хүрэл Нийт
1   Австрали 1 2 1 4
2   Шинэ Зеланд 1 1 1 3
3   Канад 1 1 0 2
  Герман 1 1 0 2
5   Швейцари 1 0 2 3
6   Австри 1 0 0 1
7   Португал 0 1 0 1
8   Чех 0 0 1 1
  Америкийн Нэгдсэн Улс 0 0 1 1

Тэмцээн засварлах

Олимпын триатлоны тэмцээнээр эрэгтэй, эмэгтэй тамирчид тус бүрдээ аваргаа шалгаруулна. Зайн хувьд ижилхэн 1.5 км, 40 км, 10 км байдаг. Гараанаас бөөнөөр гарах бөгөөд дугуйн уралдааны хэсэгт тамирчид бүлэг үүсгэн, ээлжилж салхиа хагалж явахыг зөвшөөрдөг.

Оролцсон улсууд засварлах

Дараах улсууд олимпын триатлоны тэмцээнд тамирчдаа оролцуулж байв.

Улс 00 04 08 Нийт
Аргентин  Аргентин M B - 2
Австрали  Австрали B B B 3
Австри  Австри M B B 3
Бельги  Бельги W W M 3
Бермуд  Бермуд - M W 2
Бразил  Бразил B B B 3
Канад  Канад B B B 3
  Чили M - W 2
Хятад  Хятад W W B 3
Колумби  Колумби W W - 2
Коста Рика  Коста Рика W - - 1
Чех  Чех B B B 3
Дани  Дани B M M 3
Эстони  Эстони - M M 2
Франц  Франц B B B 3
Герман  Герман B B B 3
Их Британи  Их Британи B B B 3
Грек  Грек M M F 3
Хонконг  Хонконг - M B 2
Унгар  Унгар B B B 3
Ирланд  Ирланд - - W 1
Итали  Итали B W B 3
Ямайка  Ямайка W - - 1
Япон  Япон B B B 3
Казахстан  Казахстан M B M 3
Люксембург  Люксембург W W B 3
Мексик  Мексик - M B 2
Нидерланд  Нидерланд B W B 3
Нидерландын Антилын арлууд  Нидерландын Антилын арлууд M - - 1
Шинэ Зеланд  Шинэ Зеланд B B B 3
Польш  Польш - - B 1
Португал  Португал - W B 2
Оросын Холбооны Улс  Орос W B B 3
Словак  Словак - - M 1
Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс  Өмнөд Африк B B W 3
Испани  Испани B B B 3
Швед  Швед M - W 2
Швейцар  Швейцар B B B 3
Сири  Сири - - M 1
Украин  Украин M M B 3
Америкийн Нэгдсэн Улс  Америкийн Нэгдсэн Улс B B B 3
Венесуэл  Венесуэл M M - 2
Зимбабве  Зимбабве M - M 2
Улс 34 33 36  
Он 00 04 08

Тайлбар: M - зөвхөн эрэгтэй; W - зөвхөн эмэгтэй; B - хоёул.

Дээд амжилт засварлах

Уралдааны зам нь тухайн газар орны онцлогоос шалтгаалж өөр өөр байдаг тул триатлоны спортод олимпын дээд амжилтыг албан ёсоор тооцдоггүй.

Эрчүүдийн албан ёсны бус дээд амжилтыг Саймон Витфелд Сиднейд тогтоосон бол эмэгтэйчүүдийн албан ёсны бус дээд амжилтыг Эмма Сновсилл Бээжинд тогтоосон аж.

Хүйс Нэр Хугацаа Олимп
Эрэгтэй Саймон Витфелд, Канад 1:48:24.02 2000
Эмэгтэй Эмма Сновсилл, Австрали 1:58:27.66 2008

Гадны холбоосууд засварлах