Ням-Осорын Учрал

Ням-Осорын Учрал (1985 оны 1 дүгээр сарын 2-нд Улаанбаатар хотод төрсөн) - 2016 оноос Монгол Улсын Их хурлын гишүүнээр хоёр удаа сонгогдсон хүн.

Ням-Осорын Учрал
Монгол Улсын Их Хурлын Гишүүн
2016-одоо хүртэл
Цахим хөгжил, харилцаа холбооны сайд
2022 оны 8 сар - одоо хүртэл
ӨмнөхШинээр байгуулагдсан
НАМЗХ-ны Ерөнхийлөгч
2019-одоо хүртэл
ӨмнөхГанзоригийн Тэмүүлэн
Овог нэрНям-Осорын Учрал
Төрсөн
Улаанбаатар
Нам эвсэлМонгол Ардын Нам

Н.Учрал нь 1985 оны 1 дүгээр сарын 2-нд төрсөн айлын том хүүхэд Түүний аав нь 2021 онд Ардын багш цол хүртсэн, доктор Н.Ням-Осор "Их Засаг" олон улсын их сургууль үүсгэн байгуулагч, ээж нь багш мэргэжилтэй түүхийн ухааны доктор Ж.Цэцэгмаа.

Боловсрол засварлах

Ажилласан байдал засварлах

  • 2007-2008 онд "Их засаг" олон улсын их сургуулийн ТУЗ-ийн дэд дарга
  • 2010-2016 онд Рояаль Академи, Рояаль олон улсын дээд сургуулийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал.
  • 2012-2014 онд Нийслэлийн Монгол ардын намын хорооны улс төрийн хэлтсийн дарга,нийслэлийн БЗД-ийн Иргэдийн Хурлын төлөөлөгч.
  • 2015 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Монгол улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн ажлын алба, Шадар сайдын олон нийттэй харилцах бодлогын зөвлөх.
  • 2016 онд Улсын Их Хурал дахь Монгол ардын намын /МАН/ бүлгийн зөвлөх.
  • 2010 оноос Монголын Франчайзингийн Ассоциацийн ерөнхийлөгч,
  • 2015 оноос МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны Дэд ерөнхийлөгч, 2019 оноос Ерөнхийлөгч,
  • 2015 оноос "Yes Mongolia" Монголын залуу багш нарын холбооны ерөнхийлөгч,
  • 2016 онд, 2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр Сонгино хайрхан дүүргийн 72 дугаар тойргоос хоёр удаа сонгогдсон.
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга.
  • 2022 оны 8-р сараас Цахим хөгжил, харилцаа холбооны сайд
  • 2023 оноос Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны даргаар ажиллаж байна.

Англи, орос хэлтэй.

Н.Учрал 2020 оны 11 дүгээр сард хүнд өвчин тусч эмчлүүлсэн.

Гэр бүлийн байдал засварлах

2008 онд Ч.Сэлэнгэтэй гэрлээд гурван хүүхэдтэй болсон.

Түүний эмэгтэй дүү Н.Ундрал МҮОНТВ-ийн хөтлөгч.

Шагнал засварлах

2015 онд Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэг хүртсэн.