Нохойтой дөрвөн танкчин (цуврал кино)

"Нохойтой дөрвөн танкчин” (польш. Czterej pancemi I pies) Януш Пшимановскийн зохиолоор бүтээсэн, Польшийн телевизийн хар-цагаан олон ангит кино юм. Энэ кино нь цэрэг дайны адал явдлын төрөлд хамаарах бөгөөд Дэлхийн хоёрдугаар дайны үеийн “Руды” («RUDY») танкны багийн болон Шарик нэртэй нохойн байлдааны үеийн өдрүүдийн тухай өгүүлдэг.

Уг киног танилцуулах ажиллагаа 1966 оны 5-р сарын 09-нд болсон бөгөөд киноны зураг авалтыг гурван улиралд багтаан гүйцэтгэсэн бөгөөд 1966, 1969, 1970 онуудад Польшийн телевизээр дамжуулан үзүүлжээ. Хүүхэд, залуучуудад зориулан бүтээсэн энэ олон ангит киног Польшид 1989 оныг хүртэл жил бүр бүрэн хэмжээгээр нь үзүүлдэг байжээ. Харин ЗСБНХУ-д анх удаа 1968 оны 9-р сарын 25-нд гаргасан байна.

Уг олон ангит кино Польшид гарч байх үедээ асар их амжилт олжээ. Уг кино ЗСБНХУ-д “Нохойтой дөрвөн танкчин” буюу “Гурван польш, нэг гүрж эр ба нохой” хэмээн “ард түмний” өгсөн нэрээр, БНАГУ-д “Vier Panzefahrer und ein Hund” нэртэй гарч байхдаа, түүнчлэн Зөвлөлтийн бүгд найрамдах бусад орнуудад гарч байх үедээ түүнээс дутуугүй алдаршсан байна.

Үүний нөлөөнд хэдэн үеийн залуус өсөн хүмүүжиж, чухамдаа "герман овчарк"-ийг худалдаж авах гэсэн их хүсэл сонирхол нь өрнөж байжээ. Уг киног бүтээсэн орон болох Польшид нэг хэсэг түүнийг “зөвлөлтийн сурталчилгаатай” гээд үзүүлэхийг хоригложээ. Энэ киног үзүүлэхийг эсэргүүцсэн анхны эсэргүүцлийг тус улсын ахмадын байгууллагын дэд дарга Ежи Буковский санаачилсан байна. TVP компанийн төлөөлөгч ч Польшийн өнгөрсөн үеийн түүхийг харлуулсан кинонуудыг ойрын үед нийтэд үзүүлэх бодолгүй байна гэжээ.

Тухайн үед Польшийн олон нийтийн телевиз буюу “Польшийн Телевизийн” сувгийн дарга байсан Бронислав Вильдштейн уг олон ангит киног эфирээр дамжуулахыг хориглож, “гагцхүү намайг үхсэн хойно л үзүүлээрэй” гэж хэлжээ. Уг телевизийн сувгийн барууны удирдагч “Нохойтой дөрвөн танкчин” киног эфирээр гаргахыг тийнхүү эсэргүүцсэн нь “түүхийн бодит үнэнийг“ гуйвуулсан гэдэгтэй холбоотой байжээ. Тэд эдгээр киногоор Дэлхийн хоёрдугаар дайны үйл явдлыг буруугаар тайлбарласанд сэтгэл нь гонсгор байжээ. “Германчуудыг мангуу дээрэмчдийн бүлэглэл болгон харуулсанд бид эгдүүцэж байна. Тэд бол тухайн үед дэлхийд маш хүчтэй арми байсан тул түүнийг ялахад хэцүү байсан. Мангуу дээрэмчдийн бүлэглэлийг хүүхдүүд ч ялж чадна шүү дээ” хэмээн бичиж байжээ.

Энэ шийдвэр нь Орос, Украины олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр сөрөг тайлбар хийх шалтаг болж, интернетийн орос хэлээр ярьдаг хэсэг бүлгүүдийн дотор өргөн хэлэлцүүлгийн сэдэв болон хувирсан байна. Вильдштейн нь мөн Зүүн Европын зарим оронд тогтмол явагддаг Оросын эсрэг, коммунизмын эсрэг чиглэсэн хэлэлцүүлэгт идэвхийлэн оролцдог байсныг тэмдэглэвэл зохино. Вильдштейнийг 2007 онд ажлаас нь халсны дараа уг киног телевизийн дэлгэцээр дахин харуулах болж, тухайлбал, 2008 оны гуравдугаар сард Польшийн PTV 2 сувгаар үзүүлсэн байна.

1968 онд Польшийн “Нохойтой дөрвөн танкчин” олон ангит кино телевизийн дэлгэцнээ гарсны дараа зөвлөлтийн хөвгүүд бараг цөмөөрөө танкчин болохсон гэж мөрөөдөж, хашааны ноход тэр даруйдаа л уг киноны гол баатрын нэрээр Шарик нэртэй болсон гэдэг.

Энэ олон ангит кино дэлгэцнээ гарах болсноор "Шарик" нэртэй герман овчарк Польшид хамгийн алдартай нохой болж, тэр байтугай цагдаагийн кино судлаачид түүний дурсгалын хөшөөг Варшавын ойролцоо Сулковиц гэдэг газар босгон мөнхжүүлж, номын сангийн байранд Шарикт зориулагдсан үзэсгэлэн нээсэн бөгөөд үүний гол үзмэр нь 14 настайдаа хөгширч үхсэн алдарт тэр нохойн чихмэл байдаг ажээ. Харин хоёр дахь Шарикийн чихмэл нь агуулахад хадгалаастай байдаг гэнэ. Түүнчлэн гурав дахь Шарикаас харамсалтай нь зөвхөн араг яс нь л үлдсэн ба үүнийг нь өдгөө цэргийн шинэ сонсогчид судалж, нохойн анатомын цагаан толгойг мэдэж авдаг байна.

Телевизийн энэ алдартай кинонд гурван өөр "Шарик" тоглосон аж. Тэдгээрийн хоёр нь зураг авалтад оролцож, харин гурав дахь нь орлон тоглогчийн хувиар “сэлгээний суудалд суух” болжээ. Кинонд тоглуулахаар энэ гурван нохойг гурвууланг нь кино судлалын сургуулийн хамгийн туршлагатай нэгэн сургагч багш болох дэд хурандаа Франчишек Шиделко дасгалжуулан сургажээ.

Кинонд гурван нохой ажлаа хуваан гүйцэтгэж, алдарт Т-34 танкны багийнхны тухай киноны бүх үзэгдэлд оролцдог байжээ. Тухайлбал, томруулсан зураг дүрсүүдэд Шарик-1 нь, Шарик-2 нь ноцолдож уралцахдаа гаргуун байсан тул хөөж элдэх, ноцолдох, уралцах зэрэг үзэгдлүүдэд зургаа авахуулдаг байжээ. Харин орлон тоглогчийн хэрэг байгаагүй учир Шарик-3 нь зураг авалтад оролцож чадаагүй гэнэ.

Гол Шарикийн жинхэнэ нэрийг Тример гэдэг байжээ. Энэ нохой 1965 онд Сулковиц дахь амьтан сургах газарт төрсөн ба 3430 гэсэн дугаартай болж, үүлдрийнхээ номонд энэ дугаараараа бүртгэгджээ. Бууралтсан үстэй энэ нохойн чихмэлийн суурин дээр өдгөө “Тример - Шарик” гэсэн бичиг байдаг ба хажуу дахь жаазанд нь алдартай энэ нохойн номын бүртгэлийн хуудас наасан байдаг гэнэ.

Бүх ажил нь Шарик, түүний орлон тоглогч Атак хоёрын алийг нь сонгох вэ гэдгээс эхэлж, Варшавын цагдаагийн хэлтсийн байранд сонголтоо хийжээ. Тэр үед хоёр нохой энд дөнгөж л ирээд байсан тул аль аль нь үүргээ олигтой гүйцэтгэж чадаагүй ажээ. Гэхдээ дараа нь орлон тоглогч Шарик цагдаагийн үүргээ санаачилга муутай биелүүлсэн тул “өрсөлдөгч” нь “жинхэлжээ”.

Хэрвээ уг кино амжилт олоогүй бол түүний карьер хэрхэн төгсөх байсныг хэн ч эс мэднэ. Тэгтэл сайх Шарик зураг авалтын талбайд өөрийнхөө “уран бүтээлчийн шинжийг” гэнэт нээн харуулаад өөрийнхөө итгэж болох цэрэг хаана байгааг, дайсан хаана байгааг алдалгүй тодорхойлж чадсан байна.

Түүнчлэн Целер гэдэг нохойг зүй ёсоор цагдаагийн албаны гайхалтай сайн нохой хэмээн үзэж байж. Гэвч тэр нохой жүжигчин болж чадахгүй байжээ. Энэ тухайд нохой сургагч Фринцишек Шиделко тайлбарлахдаа: “Сонголт хийж байх үед тэр нохой дөрвөн танкчныг эгээтэй л барьчхаагүй. Түүнээс гадна “Рудый” гэдэг танк руу ч дайрах байсан. Харин Шарик бол даалгавраа бараг хүн шиг ойлгож, үүргээ давуулан биелүүлж чадсанаар хүмүүжүүлсэн сургуулийнхаа бахархал болон үлдэж чадсан юм... Шарик киноны кадрт үзүүлбэрээ ямар сайн гүйцэтгэдэг байсан гээч. Энэ нохой төрөлхийн авьяаслаг жүжигчин мөнөөс мөн. Зураг авалтын эцсээр энэ нохой дуран руу дахин ухасхийлээ. Догширсон нохой руу найруулагч оросоор: “Шарик, зайл, чи энэ үзэгдэлд тоглохгүй гэж хашгирлаа. Шарик ч зураг авалтын группийнхнийг бүгдийг тэр даруйд нь ойлгож хайрлан хүндэтгэж билээ” хэмээн тэрээр өгүүлсэн байдаг.

Нохой сургагч цааш нь ярихдаа: “Шарикийг уснаас айдаг байсан мэтээр зарим хэвлэлд худал бичдэг. Шарик Висла мөрнийг гатлах гэж хөвж яваа зургийг авах үед зүгээр л тийм үзэгдлийн хэсэг гардаг байсан. Сумны дэлбэрэлтийн улмаас мөрний ус ёстой л буцалж байх шиг санагддаг сан. Харин Шарик маань хүрэх бай руугаа хөвсөөр л явдаг сан гэж дурссан байдаг.

“Киноны зохиолын эхний үзэгдэлд Шарик германчуудын ар талаас гарч ирэхдээ холбоотны цэргүүдийн дайралтыг хөнгөвчлөхийн тулд телефон утасны шугамыг үнэрлэж мэдээд тас хазаж байгаагаар дүрсэлсэн байдаг. Гэвч дайнд ялуулахын тулд амийг нь золиослох тийм эрсдэлд хайртай амьтнаа оруулахгүй байх саруул ухаан гаргах үүднээс киноны тэр хэсгийг хассан” хэмээн тэр цааш нь ярьсан байдаг.

Энэ киноны зураг авалтын үеэр аль хэдийнэ Шарикт алдрын цуурай ирсэн байжээ. Лодз буюу Үж хотын ойролцоо Берлиний хэд хэдэн гудамж, Бранденбургийн хаалганы дууриамал объектуудыг байгуулаад зураг авалтынхаа талбайгаар өсвөр насны хэсэг хүүхэд гүйлгээд нохойныхоо үснээс ганц ч гэхнээ хялгас зулгаалгаж сахиус болгуулахыг оролдлоо.

Үүнээс хойшхон Шарикийн хөлийн сарвууны нь мөртэй гэрэл зургуудыг өндрөөр үнээр худалдах болжээ. Түүний асар том мөртэй тусгай дэрийг ч бүтээх болж. Тэр дэр дээр нь дараа нь Шарикийн хөлийн сарвууны мөрийг сургагч нь дарж өгдөг болсон байна. Гэвч өдөрт 50-иас илүүг амжуулж чаддаггүй байжээ. Тийм гэрэл зургуудыг хүүхдүүд өндөр үнээр худалдаж, “дотор нь “Дональд” гэдэг бохь хавчуулаад туузаар чимэглэж боогоод янз бүрийн цуглуулгаар солих болсноор тухайн үедээ олдошгүй ховор зүйл болжээ. Түүнчлэн уг кино дэлгэцнээ гарах болсноос хойш үзэгчидтэй хийх жүжигчдийн нь уулзалт 40 мянга хүртэл хүний багтаамжтай цэнгэлдэх хүрээлэнгүүдэд явагддах болсон байна.

Тухайлбал, 1975 онд киноны жүжигчид, Шарикийг аваад гудамжаар явахад Чехийн нийслэлийн хэдэн мянган хүн цугларсан байжээ. Энэ нь Прагад “Битлз” хамтлаг юм уу, Францишек Шиделвко өөрөө ирсэнтэй л адил санагдаж байсан хэмээн хүмүүс дурссан байдаг ажээ.

Үүнээс хойш Шарик цагдаагийн албандаа буцаж очсонгүй аж. Гэвч өөрийгөө амьсгал хураатлаа асарч тэтгэх, үнэн голоосоо хайрлах сайн эздийг олж чаджээ. Шарикийн нүд юм харж чадахаа больж, сонсголгүй болж, хойд хоёр хөлд нь саа өвчин туссан байна. Эзэд нь сүүлийн нэг жилд нь тэвэрч аваад эрүүл агаарт гаргадаг байжээ. Ингээд тэр нохой 1979 оны сүүлчээр үхжээ.

Дүрүүд засварлах

  • Ольгерд Ярош (Роман Вильгельми, польш. Roman Zdzisław Wilhelmi ; 1936 —1991)-киноны эхний ангид багийн ахлагч байсан.
  • Ян Кос, Янек ( Януш Гайос, польш. Janusz Jerzy Gajos; 1939 онд төрсөн) — польш хүн, холбоочин, Ольгердын нас барахаар багийн ахлагч болдог.
  • Густав Елень, Гуслик (Францишек Печка, польш. Franciszek Maksymilian Pieczka; 1928—2022) — польш, сумлагч, наводчик.
  • Григорий Саакашвили, польш маягаар Гжегож гэдгийн Гжесь, гэж нэрлэдэг (Влодимеж Пресс, польш. Włodzimierz Press; 1939 онд төрсөн) - гүрж хүн, жолооч болдог.
  • Томаш Черешняк, Томусь, Томек (Веслав Голас, польш. Wiesław Ryszard Gołas, 1930 —2021) — польш холбоочин, мэргэн буудагч, аман хуур тоглодог.

Оролцон тоглогчид засварлах

Жүжигчин Дүр
Малгожата Немирска ахлагч Лидка Вишневска
Витольд Пыркош капрал Франек Вихура
Пола Ракса Маруся «Огонёк»
Тадеуш Калиновски хурандаа Тадеуш
Януш Клосински ахлах ахлагч Черноусов
Януш Палюшкевич ахмад Баранов
Барбара Краффтувна Гонората
Александр Белявский (СССР) ахмад Иван Павлов
Ханна Скаржанка жүжигчин Наталья Скобцова
Здислав Карчевски ойчин Ефим Семенович
Юзеф Нальберчак Фёдор

Зургийн баг засварлах

  • Найруулагч нар: Анжей Чекальски (Andrzej Czekalski), Конрад Налецки (Konrad Nałęcki)
  • Кино зохиолчид: Януш Пшимановски (Janusz Przymanowski), Мария Пшимановска (Maria Przymanowska), Станислав Воль (Stanisław Wohl)
  • Зураглаачид: Ромуалд Кропат (Romuald Kropat), Миколай Спрудин (Mikołaj Sprudin)
  • Хөгжмийн зохиолч: Адам Валачиньски (Adam Walaciński)
  • Дууны үгийг «Deśće niespokojne» — «Түгшүүртэй бороо»: Агниешка Осиецкa (Agnieszka Osiecka)
  • Дуучин: Эдмонд Феттинг (Edmónd Fetting)
  • Кино Студи — "Zespół Filmowy Syrena"