Никола Калинич
Никола Калинич (хор. Nikola Kalinić; 1988 оны нэгдүгээр сарын 5-нд Солин хотод төрсөн) — Хорватын хөлбөмбөгчин бөгөөд «Днепр» болон Хорватын шигшээд довтлогчоор тоглодог.
Никола Калинич | ||
Ерөнхий мэдээлэл | ||
Мэндэлсэн | 1988 оны 1 сарын 5 Хорват | |
Иргэншил | ||
Өндөр | 187 см | |
Жин | 81 кг | |
Байрлал | довтлогч | |
Багийн мэдээлэл | ||
Баг | Днепр Днепропетровск | |
Дугаар | 9 | |
Тоглогчийн замнал | ||
Залуучуудын багууд | ||
?—2005 | Хайдук Сплит | |
Багийн замнал* | ||
2005—2009 | Хайдук Сплит | 59 (32) |
2005—2006 | → Пула | 12 (3) |
2006—2007 | → Шибеник | 8 (3) |
2009—2011 | Блэкберн Роверс | 44 (7) |
2011—одоо | Днепр Днепропетровск | 63 (23) |
Шигшээ** | ||
2003—2005 | Хорват (17-) | 20 (16) |
2005—2006 | Хорват (19-) | 12 (11) |
2007—2008 | Хорват (21-) | 3 (3) |
2008—2013 | Хорват | 20 (6) |
* Мэргэжлийн багууд дах дотоодын лигийн тоглолтуудыг (гоол) 2014 оны 8 сарын 18-нд шинэчлэв. ** Шигшээ дэх албан ёсны тоглолтуудыг (гоол) -нд шинэчлэв. | ||
Хорватын шигшээн дасгалжуулагч Славен Билич 'Хорватын хөлбөмбөгийн ирээдүй' хэмээжээ.[1]
Замнал засварлах
2005 оны арваннэгдүгээр сарын 19-нээс эхлэн Хорватын хөлбөмбөгийн «Хайдук Сплит» багаас гараагаа эхэлсэн Калинич анхныхаа улирал боломжийн довтлогч болохоо 2005-06 оны улирлын туршид «Пула» багт зээллэгээр тоглох хугацаандаа 12 тоглолтонд оролцож, 3 гоол оруулан харуулж байжээ. Улмаар 2006-07 оны улиралд «Хайдук Сплит» багаасаа дахин «Шибеник» багт мөн л зээллэгээр тоглож байжээ. Хорватын тэргүүн лигт «Хайдук Сплит» багтаа 2007 оноос эхлэн гараанд тогтмол гарах болж, тухайн улирлаа 17 гоол оруулсан амжилтаараа 19 настай Калинич лигийн «мэргэн буучдын» жагсаалтад аман хүзүүдэж[2] байсан бол 2007-08 оны улиралд нийт 26 гоол оруулж багийнхаа мэргэн бууч нь болж байсан байна.
Европын томоохон тэмцээнд оролцох боломжийг 2007-08 оны улиралд олж авсан бөгөөд хангалттай сайн тоглолтыг Калинич үзүүлэн гоол хүртэл оруулаад авсан бөгөөд энэ үеэс Европын зарим лигүүд түүнийг багтаа элсүүлэх талаар яригдаж эхэлсэн байх юм. Улмаар 2009 оны долоодугаар сард Английн Блэкберн Роверс багт 6 сая стерлингийн гэрээгээр шилжжээ.
Шигшээ засварлах
Калинич 21-ээс доошхи насныхны шигшээ багт сайн тоглолтыг үзүүлж байсан тул залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Славен Биличийн санаанд хүрч 2008 оны Евро тэмцээнд Марио Манзукичийн оронд оролцохоор дуудагдаж байлаа.[3]
Лавлах холбоос засварлах
- ↑ "Kalinić cool amid Hajduk crisis". UEFA. 2007-11-13. Retrieved 2008-05-24.
- ↑ "Croatian Leading Goal Scorers". 2008-05-10. Archived from the original on 2009-08-02. Retrieved 2008-05-24.
- ↑ "Kalinić ruled out for Croatia". SkySports. 2000-05-05. Retrieved 2008-07-10.
Гадны холбоос засварлах
Энэ Хорватын хөлбөмбөгчиний тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.