Николас Кэйж

Америкийн жүжигчин болон продюсер

Николас Ким Коппола (Англи: Nicolas Kim Coppola, 1964 оны нэгдүгээр сарын 7-нд төрсөн) буюу Николас Кэйж (Англи: Nicolas Cage) нь Оскарын шагналт Америкийн жүжигчин, продюсер, найруулагч юм.

Николас Кэйж
Nicolas Cage
Николас Кэйж 2011 онд
Николас Кэйж 2011 онд
Бүтэн нэр Николас Ким Коппола
Иргэншил Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америкийн Нэгдсэн Улс
Төрсөн огноо 1964 оны 1 сарын 7
Төрсөн газар Лонг-Бич, КалифорниАмерикийн Нэгдсэн Улс
Танил үе 1980—одоо
Мэргэжлийн замнал
Мэргэжил жүжигчин, киноны продюсер, найруулагч

Тэрээр Аризонагийн хүмүүжил (1987), Хад чулуу (1996), Нүүргүй (1997), 60 секундэд (2000), Хялбаршуулсан зохиол (2002), Үндэсний баялаг (2004), Дайны эзэн (2005), Сүнс хөлөглөгч (2007), Муу дэслэгч (2009), Өгзөг өшиглөгч (2010) болон Сүнс хөлөглөгч: Чөтгөрийн өш хонзон (2012) зэрэг 60 гаруй кинонд тоглосон билээ.

Кэйж Оскарын шагналд хоёр удаа нэр дэвшсэн бөгөөд Английн найруулагч Майк Фиггисийн 1995 оны уянгын драмын Лас-Вегасыг орхин одсон нь кинонд архинд толгойгоо мэдүүлсэн эрийн дүрийг бүтээж 1995 онд Шилдэг эрэгтэй жүжигчин номинацид хүртэж байв.

Николас Кэйжийг алдрын тавцанд хүргэсэн дүр бол Лас Вегасаас явахуй киноны архинд орсон зохиолчийн дүр юм. Тэрээр энэ дүрээрээ Академийн наадам буюу "Оскар", "Алтан бөмбөрцөг" наадмын шилдэг гол дүрийн шагналыг хүртээд зогсохгүй, дэлгэцийн жүжигчдийн холбооны шилдэг дүрийн шагнал хүртжээ. Чухамдаа үүнээс хойш түүний тоглосон кино бүр үзэгчдийнхээ тоогоор тэргүүлж, олонд амархан түгдэг болсон гэхэд хилс болохгүй. Үүний тод жишээ нь Хад (The Rock, 1996), Хувирал (Face/Off, 1997), Агаарын шорон (Con Air, 1997), Сахиусан тэнгэрүүдийн хот (City of Angels, 1998) зэрэг кинонууд юм. Николас Кэйж удалгүй 2002 онд дэлгэцнээ гарсан Зохицол (Adaptation) кинонд бүтээсэн дүрээрээ Академийн наадамд дахин дэвшсэн билээ. Энэ ондоо тэрээр анх удаагаа кино найруулсан нь Сонни (Sonny, 2002) байлаа. Дювилийн наадамд түүний найруулсан анхны кино тусгай шагналын төрөлд нэр дэвшсэн ч ялалт байгуулж чадаагүй юм. Кэйж "Сатурн Филмс" гэх хувийн студитэй бөгөөд тус студи Цус сорогчийн сүүдэр (Shadow of the Vampire, 2000), Девид Гейлийн амьдрал (The Life of David Gale, 2003) кинонуудыг дэлгэцнээ гаргасан байна.

Түүний тоглосон адал явдалт кинонууд кино зах зээлээс багагүй хэмжээний ашиг олсоор байлаа. Тухайлбал Үндэстний баялаг(National Treasure, 2004), Дайны эзэн (Lord of War, 2005), Муу цэрэг: Шинэ Орлеан дуудаж байна (Bad lieutenant: Port of Call New Orleans, 2009), Өгзөг өшиглөгч (Kick-Ass, 2010) кинонуудыг нэрлэж болно. Үүнээс гадна Сүнс хөлөглөгч (Ghost Rider, 2007), Зөгнөл (Knowing, 2009) кинонууд маш их хэмжээний ашигтай байсан юм. Сүүлийн жилүүдэд түүний тоглосон кино, бүтээсэн дүрийг шүүмжлэх хүмүүс олон бий. Урлаг судлаачид түүнийг "биеийн амрыг харж, мөнгөний хойноос хөөцөлдсөн" гэж дүгнэж байгаа бол олон нийт түүнийг "их амжилтдаа бардлаа" гэж шүүмжлэх болсон. Гэсэн ч түүний тоглолтын өвөрмөц арга барил, дүр бүтээх ур чадвартай нь хэн ч маргаж чадахгүй билээ.[1][2]

Кэйж хорвоод мэндэлсэн нь засварлах

Ирээдүйн алдартай жүжигчин Николас Ким Коппола нь 1964 оны өвлийн дунд сард Август Коппола, Жой Вогелсанг нарын отгон хүү болон мэндэлжээ. Түүний аав болох Август Коппола нь уран зохиолн багш мэргэжилтэй бол ээж нь бүжигчин, бүжиг дэглээч байсан гэдэг. Кэйж католик шашны гүнзгий нөлөөнд автсан гэр бүлд өсөж торнижээ. Аав нь итали гаралтай бол ээж нь Герман, Польш цустай хүн байлаа.[3][4][5] Николас Кэйжийн өвөг эцэг нь Кармин Коппола гэх хөгжмийн зохиолч байсан гэдэг.[6] Үзэгчдийн сайн мэдэх найруулагч Френцис Форд Коппола нь түүний аавын үеэл байсан бол Роман Коппола, Софио Коппола, Жиан-Карло Коппола нар түүний хаяалууд юм.[7][8]

Тэрээр Беверли Хиллсийн ахлах сургуульд суралцаж байхдаа сургуулиас зохиогддог театрчилсан тоглолт, урлагийн үзлэгт идэвхтэй оролцдог байсан нь жүжигчин болох их замын эхлэлийг тавьжээ. Кэйж дөнгөж дунд ангид байхдаа л Калифорниагийн их сургуулийн харьяа Театр, Телевиз, Киноны салбар сургуульд элсэн суралцах зорилго тавьсан байжээ.[9] Их сургуульд суралцаж байхдаа Алтан жаал (Golden Boy) кинонд дүр бүтээж байсан гэдэг.[10] Хэдийгээр энэ кино нь сургуулийн улирлын даалгавар байсан ч гэсэн цаашид дэлгэцийн жүжигчин болох хүслийг улам бадраасан гэдэг. Кэйжийн тухайд хадаг бариагүй багш нь Жеймс Дийн юм. Түүний тоглосон кинонуудыг үзэж өссөн Кэйж хүү яг л түүн шиг алдартай жүжигчин болохыг мөрөөдөж, жүжигчний арга ажиллагаандаа тусгаж байсан гэдэг.

„Би жүжигчнийхээ эхний жилүүдэд Жеймс Дийнийг дуурайх гэж оролддог байлаа. Учир нь түүн шиг болохыг л хичээж байсан хэрэг л дээ. Миний насны хүүхдүүд рок хөгжим, бүр зарим нь сонгодог хөгжим сонсож байхад би Дийний тоглосон Зүүн зүгийн диваажин киног үзэж, бүр дотор нь орох шахаж шимтэн үздэг байлаа. Би түүнд дуртай, кинонууд нь гайхалтай гэж боддог“

гэж тэрээр сүүлд өгсөн ярилцлагадаа дурдсан нь бий.[11]

Жүжигчин болохоор эргэлт буцалтгүй шийдээд байх үед нь Кэйжийн үеэл болох Френцис Форд Коппола нэрээ өөрчлөх зөвлөгөө өгөв. Удалгүй тэрээр өөрийн хүүхэд насны баатар Марвелийн комиксийн Люк Кэйж супер баатраас сэдэвлэн Николас Кэйж гэж нэрээ сольсон юм.

Замнал засварлах

Олонд танигдсан жүжигчин засварлах

Николас Кэйжийн жүжигчний их амжилтын замнал 1982 онд Риджмонт Хай дахь богино хугацаа (Fast Times at Ridgemont High) кинонд эсрэг дүрийг бүтээснээр эхэлсэн байдаг. Уг киноны гол дүрд Шон Пенн тоглосон бөгөөд Кэйжийн бүтээсэн дүр нь эсрэг дүр байжээ. Ихэнх урлаг судлаачид түүнийг эсрэг дүрээ гарамгай бүтээж, гол дүрээсээ давж гарсан гэж дүгнэдэг. Удалгүй тэрээр Гадныхан (Outsiders) киноны сонгон шалгаруулалтад оролцсон ч Метт Диллион сонгогдож, Кэйжийг гонсойлгосон байдаг.[12] Хэдийгээр дээрх киног түүнийг авга ах найруулж байсан ч Кэйжийг сонгосонгүй. Гэвч авга ах нь түүнийг Нижигнэсэн загас (Rumble Fish)[13] Мегги Сүе хадамд гарсан нь (Peggy Sue got Married)[14] кинонд сонгогдон Холливудын өрсөлдөөнт зах зээлд олонд танигдаж эхэлсэн юм.

1987 онд Кэйжийн тоглосон романтик инээдмийн төрлийн Солиорол кинонд алдарт дуучин Шертэй хамтран тоглосон нь шүүмжлэгч төдийгүй олон нийтээс талархлын үг сонссон юм. Үүнээс хойш түүний тоглосон кино бүр олон нийтээс магтаалын үг сонсдог байлаа. Коены ах дүүсийн бүтээсэн сонгодог инээдмийн төрлийн Төрөлх Аризона, алдарт найруулагч Девид Линчийн 1990 онд дэлгэцнээ гаргасан Хангал зүрх, 1999 онд Мартин Скорсезийн найруулсан Үхээд сэрсэн нь(Bringing Out the Dead), 2003 онд Ридли Скотын найруулсан Дүрэлзсэн эрс (Matchstick Men) зэрэг кинонуудад бүтээсэн дүрээрээ шүүмжлэл, магтаалын аль, алиныг зэрэг сонсож, жүжигчнийхээ ур чадварыг тодорхой хэмжээнд олон нийтэд таниулж чадсан юм.[15]

 
2009 оны 9-р сард 66 дахь удаагийн Венецийн кино наадмын үеэр

Жүжигчин бүрийн оройн дээд мөрөөдөл болсон "Оскар авга"-ын алтан баримал түүнд очиход ердөө 20-иодхон жил шаардлагатай байжээ. Энэ хугацаа зарим жүжигчдийн хувьд өөрийгөө ч таниулахад бэрх хугацаа. Лас Вегасаас явахуй кинонд архинд толгойгоо мэдүүлж, амиа хорлохоос ч буцахгүй зохиолчийн дүрийг бүтээсэн нь Оскарын наадмын гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин төрөлд ялалт байгуулах хувьтай байжээ.

„Би энэ кинонд дүр бүтээснийхээ дараа амьдралдаа эргэн орох гэж багагүй хугацаа зарцуулсан. Бүр сэтгэл зүйчид хүртэл хандаж байлаа. Надаас хамаг байдгыг минь шавхсан дүр гэвэл үүнийг л хэлнэ“

гэж Холливуд Репорт сэтгүүлд ярилцлага өгч байхдаа дурсаж байсан гэдэг. Амжилт ялалтыг зэрэг авчирч, өөрийн гэсэн "тамга"-тай болсон Кэйжийг киноны студи бүр шинэ кинондоо тоглуулах гэж хичээж байжээ. Удалгүй тэрээр Оскарын наадамд дахин нэг удаа нэр дэвшив. Энэ удаад тэрээр кино зохиолч Чарли Кауфманны бодит амьдралаас сэдэвлэж, өөрөө зохиолыг нь бичсэн Зохицол киноны гол дүрээр нэр дэвшсэн ч ялалт байгуулж чадсангүй.[16] Киноны хувьд чамбай хийгдсэн гэж мэргэжилтнүүд дүгнэж байсан ч зах зээл дээр энэ кино амжилт ололгүй зардалаа л арай чамай гэж олжээ. Учир нь тухайн үед кино зах зээл дээр адал явдалт кино давамгайлж, үзэгчид "ухааны", юм бодуулсан кинонуудыг таалахгүй байсан цаг үе. Энэ цаг үеэ мэдэрсэн аймшгийн мөртөө адал явдалт 8мм (8mm, 1999) кинонд тоглосон нь зах зээл дээр амжилт олж, алдарт жүжигчний халаасыг багагүй хэмжээгээр дүүргэжээ.[17] Адал явдалт кинонд тоглосныхоо дараа тэрээр Ахмад Кореллийн мандолин (Captain Corelli's Mandolin) киноны гол дүрийг бүтээсэн юм. 2001 онд үзэгчдийн хүртээл болсон энэ кинонд тоглохын тулд тэрээр мандолин тоглож сурсан гэдэг.[18][19] Жүжигчний мэргэжлийнхээ хувьд өсөн дэвжиж, олон нийтээс өндөр үнэлгээ авч байсан Кэйж өөрөө бие даан кино найруулахаар шийдсэн нь Сонни гэх дэлгэцийн бүтээл байлаа. Кино найруулаад амжсан Кэйж 2005 онд Дайны эзэн, Цаг уурч (Weather Man)[20] гэсэн хоёр ч томоохон дэлгэцийн бүтээлд гол дүрийг бүтээв. Цаг уурч кинонд тэрээр ур чадваргүй атлаа олон нийтэд таалагдах хүсэлтэй цаг уурын нэвтрүүлгийн хөтлөгчийн дүрийг тун чиг гарамгай бүтээж ашиг орлогын хувьд ч, ур чадварын хувьд ч өсөн дэвжсэн юм. Гэвч түүний дараагийн кино олон нийтийн хараалыг барсан гэхэд болно. Хараал барсан энэ киног Шалиг эр (The Wicker Man) гэдэг бөгөөд кино бүтээсэн зардлаа ч нөхөж чадаагүй гэдэг.[21] Кино бүтээсэн студи Николас Кэйжид өгөх ёстой мөнгөө хоёр жил сунжруулж байж сая нэг юм өгчээ.

„Энэ кино миний ч хараалыг барсан. Би ер нь яах гэж тэр саналыг нь зөвшөөрсөн юм бэ гэж хааяа боддог шүү“

гэж Кэйж хожим нь дурсжээ. Санхүүгийн төдийгүй, жүжиглэх уран чадварынхаа хувьд олон нийтийн хараалыг барсан киноныхоо дараа Марвелын супер баатрын дүрд тоглох саналыг хүлээн авсан юм. 2007 онд дэлгэцнээ гарсан Сүнс хөлөглөгч кино шүүмжлэгчдийн хүлээлтээс давсан ч мэргэжлийн төвшинд хүрээгүй гэж ихэнх нь дүгнэдэг. Өмнө нь 1982 онд дэлгэцнээ гарч гавьтай амжилт гараагүй тул Колумбиа Пикчерсийн саналд нэлээд дурамжхан хандаж байсан юм. Удаан хэлэлцсэний эцэст дээрх кинонд тоглох саналыг Кэйж хүлээн авчээ. Кино дэлгэцэд гарсан эхний долоо хоногтоо 45 сая ам.доллар олсон нь тухайн долоо хоногтоо бокс-оффисыг тэргүүлэхэд хангалттай байж. Сүнс хөлөглөгч кино нийтдээ 208 сая ам.долларын ашиг олж чадсан билээ.[22] Их амжилттай киноны дараа тэрээр "Дараагийнх нь" кинонд оролцон тогложээ. Энэ киноны санааг 2000 онд дэлгэцэнд гарч, Кэйжийн өөрийнх нь тоглосон Гэрсэг эр киноноос ургуулж, улмаар үргэлжлэл хэлбэрээр гаргасан байна.[23]

Кэйжийн тоглосон төрөл жанруудаас адал явдалт төрлийн кинонууд санхүүгийн амжилтад хүрсэн байдаг. Үүнийг гэрчлэх мэт түүний тоглосон Үндэстний баялаг кино түүний хувьд ашигтай ажилласан хоёр дахь уран бүтээл байлаа. АНУ-ыг бүтээсэн нэрт улстөрчдийн ард нуугдах сонирхолтой нууцыг ээдрээд адал явдалтай уялдуулсан энэ кино зохиолын хувьд ч, оролцсон жүжигчдийн хувьд ч олон нийтийн анхаарлын төвд байсан гэдэг. Нийт 358.5 сая ам.долларын ашиг олсон энэ киноноос Николас Кэйж 50 гаруй сая ам.долларыг халаасласан юм.[24] Николас Кэйж санхүүгийн амжилтаа бодож улмаар үүнээс хойш дандаа адал явдалт төрлийн кинонд тоглох саналыг хүлээн авдаг болжээ. Үүнийг гэрчлэх мэт Алькатраз арал дээр террорист халдлага үйлдэх гэж байхыг мэдсэн холбооны мөрдөх товчооны химийн мэргэжилтний дүрийг бүтээсэн Хад кинонд тоглож, чамгүй хэмжээний ашиг хүртсэн байдаг.[25] Хад кино төслийн дараа Хувирал (Face/Off) кинонд эсрэг талын дүрийг гайхалтай бүтээж[26], удалгүй 9-р сарын 11-ний эмгэнэлт үйл явдлыг дүрсэлсэн Дэлхийн худалдааны төв (World Trade Center) кинонд барилгын нурангид дарагдсан гал сөнөөгчийн дүрийг тун чиг чадамгай бүтээсэн нь шүүмжлэгчдээс магтаал хүртсэн юм.[27]

Николас Кэйж 2007 оны 11-р сараас шинэ кино төслийн дүр судалгааны ажилдаа ороод байлаа. Алдартай мэргэжлийн бөхийн тулаанчийн дүрийг бүтээх байсан Николас Кэйж судалгаагаа үргэлжлүүлээд байхад киноны шинэ баг түүнийг төслөөс хасчээ. Үүнд ихэд ундууцсан тэрээр төслийн зүгээс мөнгө нэхэмжилж, 1.5 сая ам.долларыг өөрийн болгосон гэсэн мэдээлэл байдаг. Гэсэн ч тэрээр болон кино бүтээсэн багийнхан үүнийг баталсан ямар нэгэн тайлбар хийгээгүй билээ. Бөх (The Wrestler) нэртэй уг кинонд Мики Рурк тоглож, киног Даррен Аранофски найруулсан юм. "Ник бол төрөлхийн жентелмэн хүн. Би түүнд үүнийг маш нухацтай тайлбарласан. Чухамдаа киноны амин сүнсийг тэр ойлгож чадсан учраас Мики Руркэд зайгаа тавьж өгсөн юм" гэж Аранофски ярьж байжээ.

Кино төслөөс харамсалтайгаар хасагдсан түүнд Аюултай Бангкок кино төслийнхөн санал тавьлаа. Тэдний саналыг уриалгахан хүлээж авсан тэрээр Зүүн өмнөд азид ихээхэн алдаршиж, кино төслийн нийт ашгийн гурван хувь буюу 30-50 сая ам.долларыг халааслажээ.[28] 2009 онд шашны болон шинжлэх ухааны уран зөгнөлт Зөгнөл (Knowing) киног найруулах Алекс Прояс киноныхоо гол дүрийн сонголтыг шалгаруулалт зохиохгүйгээр шууд Николас Кэйжэд санал тавьж, Кэйж ч татгалзалгүй зөвшөөрөв. Кэйжийн бүтээсэн дүр нь Массачусетсын технологийн их сургуулийн профессорын хүүхэд элдэв янзын тоо дүрсэлсэн нь дэлхийд болж байсан дараа нь болох аюулуудын огноог дүрсэлсэн байх бөгөөд түүний хүүг сонгож, өөр гарагт байрлуулах олон зуун хүүхдийн нэг байсан юм.[29] Шүүмжлэгчдээс сайн, муу бүхий л дүгнэлтийг сонссон уг кино зах зээлээс 187.9 сая ам.долларын ашиг олсон байна.[30] Мөн энэ ондоо тэрээр Муу цэрэг: Шинэ Орлиан дуудаж байна кинонд авлига авдаг, архинд донтож, хар тамхи хэрэглэдэг муу цагдаагийн дүрийг бүтээсэн нь шүүмжлэгчдээс багагүй магтаал сонссон юм. Киноны хувьд ч амжилттай болж Rotten Tomatoes цахим хуудаснаас 87 хувийн үнэлгээг авчээ. Тус киноны найруулагч Вернер Херцог түүнийг

„Дүр бүтээхдээ түүн шиг өвөрмөц арга ажиллагаатай хүнтэй өмнө нь таарч байгаагүй. Магадгүй би муу цагдааг түүний тоглосон дүрээр төсөөлдөг ч байж болох юм гэж“

Вернер Херцог

хожим нь дурсчээ. Төсөөлж байснаас илүү амжилт дагуулсан уг кинонд өмнө нь "Сүнс хөлөглөгч" кинонд хамтран тоглосон Эва Мендестэй хоршин тоглосон юм.[31] 2010 онд илбэ шидтэний дүрийг хоёр ч кинонд бүтээсэн Кэйжийг судлаачид болон олон нийт тийм ч сайнаар хүлээж авсангүй. Чөтгөрийн улирал (Season of the Witch), Шидтэний багш (The Sorcerer's Apprentice) кинонд илбэ шидтэн болсон Кэйж уг кинонуудыг сайн эсвэл муу гэж өөрөө дүгнэж байгаагүй бөгөөд зарим сэтгүүлчид түүнийг зөвхөн ашиг орлогоо боддог жүжигчин гэж дүгнэсэн нь бий.

2012 онд өмнө нь төсөөлөшгүй их ашиг олж, амжилтад хүрсэн "Сүнс хөлөглөгч" киноны хоёрдугаар анги болох Сүнс хөлөглөгч: Сүнсний хонзон (Ghost Rider: Spirit of Vengeance) киног хийхээр болж, Николас Кэйж ч уг кинонд тоглохоор болов.[32] Кино төсөл эхлэхээс өмнө Николас Кэйжийг киноны багт багтаагүй гэж шуугиж байсан ч тэр анхнаасаа уг киноны хоёрдугаар анги хийгдэнэ гэдгийг мэдэж байсан гэж Опрагийн ярилцлагад орохдоо хэлж байсан удаатай. Хоёрдугаар анги нь кино судлаачдын хувьд ёстой л гамшиг байсан бөгөөд их хэмжээний ашиг олж чадсан ч Кэйжийн нэр хүндийг унагаасан гэж үздэг. 2003 онд хүүхэлдэйн кинонд дуу оруулах завшаан Николас Кэйжд тохиов. Тэрээр Агуйнхан (The Croods) хүүхэлдэйн кинонд Граг Крүүдийн дүрд дуу оруулжээ. Түүний оролцсон хүүхэлдэйн кино төсөл зах зээлээс 585 сая ам.доллар олж, Кэйж өөрөө 30 саяыг халаасласан байна.[33]

"Хос морьтон" засварлах

Кэйж зөвхөн жүжиглэхээс гадна кинонд продюсер хийх, найруулга хийх авьяастай юм. Найруулагчийн хувьд түүний анхны кино 2002 онд дэлгэцэнд гарсан Сонни гэх уран бүтээл байлаа. Маш бага төсөвтэй уг кинонд Жеймс Франко болон Бренда Блетин нар хамтран тогложээ. Биеэ үнэлэлт, хар тамхины тухай өгүүлэх тус киног шүүмжлэгчид огт ойшоож үзээгүй юм. Үүнээс гадна америкийн кино театруудаар ч хоёр хүрэхгүй долоо хоног гараад дэлгэцнээс буужээ.[34] Бүтэлгүйтсэн анхны кинондоо тэрээр жижиг дүрийг бүтээж амжсан байдаг. Түүнээс гадна анх удаагаа продюсер хийх боломж олдсон бөгөөд түүний продюсер хийсэн анхны киног Цус сорогчийн сүүдэр гэдэг байлаа.[35] Энэ кино Сатурн кино наадмаас шүүгчдийн нэрэмжит шагнал хүртсэн юм.

2006 оны 12-р сарын эхээр тэрээр шинжлэх ухааны уран зөгнөлт кинонд оролцох, найруулга, продюсерын багт ажиллах туйлын хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Түүний хүсэл удалгүй биелэж шинжлэх ухааны уран зөгнөлт Дресдений баримтууд (The Dresden Files) баримтат кинонд гүйцэтгэх продюсероор ажилласан байна.[36]

Бусад ажлууд засварлах

Кэйж зурагт ном буюу комик цуврал номны хорхойтон бөгөөд 2002 онд "Херитейж" дуудлага худалдаанаас дээр үед хийгдсэн 400 комик номны цуглуулгыг 1.6 сая ам.доллароор худалдан авсан байдаг.[37] Ном цуглуулах сонирхол нь комик ном хийх болтлоо лавширсан байдаг. Тэрээр 2007 онд хүү Вестонтойгоо хамтран Вүүдүү жаал (Voodoo Child) нэртэй комик номыг хэвлүүлжээ.[38]

Жүжиглэх ур маяг засварлах

Урлаг судлаач болон кино шүүмжлэгчид түүний жүжиглэх ур маягийг "театрынх" гэж дүгнэсээр ирсэн. Ялангуяа нэрт кино шүүмжлэгч Рожер Эберт түүнийг хэтэрхий театрчилсан жүжигчин гэж дүгнэсэн нь бий.[39] Хэдийгээр энэ нь муу гэсэн үг биш ч адал явдалт төрлийн кинонд түүний энэ байдал, жүжиглэлтийн онцлог нь тааруу уран бүтээл болоход нөлөөлдөг гэж урлаг судлаачид үздэг юм. Тэрээр нэгэн удаа энэ талаар дурсахдаа

„Би өөртэйгөө өдөр бүр ярилцдаг. Дотор хүнээ сонсож, түүнийгээ заримдаа ил гаргахыг хичээдэг. Энэ нь заримдаа онодог ч алддаг тал бас бий“

гэж ярьжээ.

Хувийн амьдрал засварлах

Дурлалын романс, гэр бүл засварлах

1988 онд тэрээр жүжигчин Кристина Фултонтой болзож эхэлсэн бөгөөд 1990 оны 12-р сарын 26-нд анхны хүүхэд болох Вестон Коппола Кэйжийгээ өлгийдөн авсан юм.

Кэйж амьдралын туршид гурван удаа гэрлэж байсан. Түүний анхны гэргий нь жүжигчин Патрисиа Аргетте юм. Тэд 1995 оны дөрөвдүгээр сард хуримлаж, 2001 онд албан ёсоор гэрлэлтээ цуцлуулжээ.[40] Түүний ууган хүү болох Вестон нь одоо Eyes of Noctum гэх блек-метал хамтлагийн гоцлол дуучин юм. Вестоны гэр бүл 2014 оны долоодугаар сарын 1-нд хүүхэдтэй болж Кэйжийг өвөө болгожээ.

Бүтэлгүй гэрлэлтийнхээ дараа рок'н роллын домог Элвис Преслигийн охин дуучин Лиза Мэри Преслитэй 2002 оны наймдугаар сарын 10-нд гэрлэсэн юм. гэвч ердөө гуравхан сарын дараа буюу тэр оныхоо 11-р сарын 25-ны өдөр салах тухайгаа олон нийтэд зарлаж, 2004 оны тавдугаар сарын 16-ны өдөр албан ёсоор хоёр тийш болжээ. Кэйжийн тухайд Преслигийн үнэнч шүтэн бишрэгч бөгөөд үүнийгээ Хангал зүрх кинонд тоглож байхдаа мэдрүүлж, гол дүрдээ ашиглаж байсан удаатай. Гэсэн ч шүтээнийхээ охинтой тийм ч удаан хамтран амьдарч чадаагүй билээ.

Түүний гурав дахь гэргий буюу одоогийн ханийг Алис Ким гэдэг. 1983 онд төрсөн ази гаралтай энэ эмэгтэйтэй 2004 оны эхнээс болзож эхэлжээ. Улмаар 2004 оны долоодугаар сарын 30-ны өдөр гэр бүлийнхнийхээ хүрээнд цомхон гэрлэсэн байна. Удалгүй нэг жилийн дараа 2005 оны аравдугаар сарын 3-ны өдөр Кал-Эл нэртэйгээ хүүг тэд өлгийдөн авчээ. Түүний одоогийн гэргий болох Ким нь Лос-Анжелесд төвтэй солонгосын шөнийн клубт зөөгч байсан гэдэг. Хосуудын дунд багахан үл ойлголцол үүссэний улмаас 2006 оны нэгдүгээр сараас эхлэн тусдаа амьдарч байгаа гэж Кэйжийн гэр бүлийн хэвлэлийн төлөөлөгч олон нийтэд зарлаад байгаа юм. Одоогоор хосууд албан ёсоор гэрлэлтээ цуцлуулаагүй байна.[41]

Улстөр болон шашны үзэл баримтлал засварлах

Николас Кэйж хэдийгээр Католик шашны хатуу дэг журамтай айлд өсөж торнисон ч аль нэг шашныг дэмжсэн эсвэл үгүйсгэсэн хандлагатай ямар ч үг хэлж байгаагүй. Энэ талаар ярилцлагад асуудаг ч өөрөө хариулахгүй татгалзсаар иржээ.[42] Шашны талаар тодорхой байр суурь илэрхийлдэггүй түүнийг Зөгнөл кинонд тоглосных нь дараа сэтгүүлчид дүрээрээ өөрийн шашны үзлээ ил гаргасан гэж дүгнэцгээж байв. Гэтэл тэрээр энэ талаар "Ямар ч хүн өөрийн гэсэн үзэл баримтлал, шүтлэгтэй байдаг. Гэхдээ би хэзээ ч киногоороо өөрийн үзэл бодлоо тулгахгүй. Би аливаа кинонд чин сэтгэлээсээ, өөрийн бүх хүч хөдөлмөрөө зарцуулдаг болохоор олон нийт, сэтгүүлч та нар тэгж хүлээн авсан байж болох талтай" гэж мэдэгдсэн юм.[43]

Тэрээр улс төрийн үзэл баримтлалын тухайд их сургууль төгстлөө ямар нэгэн улс төрийн нам хүчнийг дэмжиж байгаагүй аж. Харин Хятад маягийн хийрхэл (The China Syndrome) нэртэй кинонд тоглохдоо улс төрийн талаар судалж, улмаар өөрийн чиг баримжаагаа тодорхойлсон гэдэг.[44] Николас Кэйж 2004 оноос эхлэн Ардчилсан намыг дэмжих болж улмаар 5,000 ам.долларын хандив өргөж байжээ.[45]

Буяны үйлс засварлах

Николас Кэйжийн тухайд Холливудын ертөнцөд буяны үйлсэд гар татдаггүй өглөгч нэгэн.[46] Тэрээр улстөр, шашны сөргөлдөөнтэй байгаа улс орнуудад амьдарч буй хүүхдүүдэд эмнэлгийн тоног төхөөрөмж, шаардлагатай хүнсийг цуглуулах зорилгоор "Эмнести Интернэшнл" олон улсын байгууллагад 2 сая ам.долларын хандив өргөж байсан гэдэг.[47] Үүнээс гадна АНУ-д дэгдсэн Катрина хар салхины хохирогсдод хувийнхаа зүгээс нэг сая ам.доллар хандивлаж байв.[48] Өглөг буяны үйлсэд гар татдаггүй занг нь харгалзан НҮБ-аас түүнд "Хүмүүнлэгийн үйлстэн" цолоор шагнасан юм.[49]

Үл хөдлөх хөрөнгө, татварын асуудлууд засварлах

Санхүүгийн судалгааны алдарт "Форбес" сэтгүүлээс түүнийг Холливудын хамгийн их ашиг орлоготой жүжигчний нэгээр нэрлэжээ. Одоогоор тэрээр карьерынхаа туршид тэрээр тоглосон кинонуудаасаа 40 сая ам.долларын ашиг олоод байна.[50] [51]

Тэрээр 2005 онд Малибуд өөрийн гэсэн харшийг 10 сая ам.доллароор худалдан авсан гэдэг. 2004 онд тэрээр Бахамын арлуудад Парадиз арлыг худалдан авчээ. Николас Кэйж үүнээс гадна Германы Оберфалц мужид орших "Найдштайн" гэх дундад зууны үеийн шилтгээнийг 2006 онд 2.5 сая ам.доллароор худалдан авсан байдаг.

 
Баварид байдаг "Найдштайн шилтгээнийг Николас Кэйж 2007-2009 оны хооронд эзэмшиж байжээ

Улмаар тэрээр яг авсан үнээрээ 2009 онд Германы нэгэн бизнесменд эргүүлэн заржээ.

Кэйжийн тансаглал үүгээр дуусахгүй. 2007 оны наймдугаар сард Рөүд-Айленд мужид байх Миддлтаун хотод бүхэл чулуугаар хийсэн "Грей Крейг" нэртэй шилтгээнийг өөрийн болгосон байна. Атлантын далайн эрэгт орших уг орд харш нь нийт 110,000 м.кв бөгөөд 12 унтлагын өрөө, 10 унтлагын өрөөтэй том ордон юм. Үл хөдлөх хөрөнгийн газрын үнэлгээгээр уг байгууламжийн үнийг 17.15 сая ам.доллар гэж тогтоожээ.[52][53]

Английн Сомерсет мужийн Мидфорд шилтгээнийг тэрээр мөн өөрийн болгосон ч одоог хэр нь хэдэн доллароор авсан нь тодорхой болоогүй байна.[54] Германд байх шилтгээнээ зарсныхаа дараахан тэрбээр Рөүд-Айленд, Луйзиана, Невада, Калифорнид байх хувийн сууцнуудаа болон Бахам дахь 7 сая долларын үнэтэй сууцаа хүртэл зарах зар тавьжээ.[55] 2007 онд тэрээр өөрийн худалдан авсан шилтгээн болон Бахамын арлуудад авсан тусгай арлыг нийтэд нь 20 гаруй сая ам.доллароор эргүүлэн зарсан байдаг.

АНУ-ын Татварын хяналт шалгалтын хэлтэс 2009 оны долоодугаар сарын 14-ний өдөр Николас Кэйжийг Луйзиана мужид төлөх ёстой татвараас бултсан, мөнгө угаасан гэх үндэслэлээр яллажээ. Жил гаруй хугацаанд мөрдөн шалгасны эцэст түүнийг төлөх ёстой 6.2 сая ам.доллароос бултсан гэж үзсэн юм. Мөрдөн шалгалтын явцад түүнийг 2002-2004 оны хооронд 350 мянган ам.долларыг төлөөгүй болохыг олж тогтоожээ. Татварын хяналт шалгалтын хороо 2009 оны аравдугаар сарын 16-ны өдөр Николас Кэйж болон түүний үйлчлүүлдэг санхүүгийн байгууллага АНУ-д төлөх ёстой 20 гаруй сая ам.долларын татварын асуудал сөхөгдөв. Мөрдөн шалгалтын явцад энэ тоо нэлээд багассан ч олон нийт түүнийг өөр нүдээр харж эхэлжээ. Шалгалтын явцад алдарт жүжигчин маань 15 хувийн үл хөдлөх хөрөнгөтэй, хувийн хөлөг онгоц, тансаг зэрэглэлийн завьтай, 22 автомашин түүний дотор 9 Роллс Ройс, 12 тусгай захиалгаар хийсэн эрдэнийн чулуу, 47 эртний эдлэл, ховор зургуудтай болохыг олж тогтоосон юм.[56] Үүнээс Николас Кэйж Холбооны татварын газарт 19.5 сая ам.долларын татварыг эргүүлэн төлсөн гэх мэдээ бий. Алдарт жүжигчин Леонардо ДиКаприо нэгэн дуудлага худалдаагаас аваад байсан Тарбозавр Батаарын араг ясыг Николас Кэйж 276,000 ам.доллароор худалдан авсан байдаг. Гэтэл Монгол улсын хилээр хууль бусаар АНУ-д орж ирсэн Батаарын хэрэг дэгдэж, улмаар Николас Кэйж Монгол улсын засгийн газарт хулгайлагдсан гавлын ясыг эргүүлэн өгчээ.[57]

Николас Кэйж АНУ-ын хамгийн аймшигтай, сүнстэй гэх барилгыг эзэмшдэг байсан. АНУ-ын барилгыг мужийн Нью-Орлеан хотод байрлах Францын тойрогт орших "ЛаЛори"-гийн барилгыг тэрээр 2007 онд энэ барилгыг 4 гаруй сая доллароор өөрийн болгож, улмаар 2009 онд Нью Орлианы засаг захиргаанд 5.5 сая ам.доллароор зарсан юм.[58]

Санхүүгийн хүндрэл, татварын байдлаас шалтгаалан түүний хөрөнгө нэлээд буурч одоогийн байдлаар 25 сая ам.доллараар хэмжигдэж байна.

Гэмт хэрэгт холбогдов засварлах

2009 оны 12-р сард түүнтэй хамтран амьдарч байсан Кристина Фултон түүнийг хамтран амьдарч байх үедээ олсон 13 сая ам.долларын хөрөнгөнөөсөө талыг хуваалцах ёстой гэж нэхэмжлэл гаргав. Хоёр жилийн турш энэ хэргийг хэлэлцсэний эцэст 2011 оны зургаадугаар сард шүүхээс энэ хэргийг хэрэгсэхгүй болгожээ.[59] Гэсэн ч шүүх түүнийг хүүхдээ 18 хүртэлх төлөх ёстой асран хамгаалагчийн мөнгийг бүрэн төлөх ёстой гэсэн шийдвэр гаргаж энэ хэргийг хаасан байдаг.

Николас Кэйж 2011 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр архидан согтуурсан үедээ танхайрч хорт бодис цацахыг оролдсон хэргээр баривчлав.[60] Тэрээр эхнэрээ олон нийтийн нүдэн дээр зодохыг завдсан нь нэрмээс болж, хэдэн цагийн турш саатуулагджээ. Цагдаагийн газар түүнийг гурван хоног хорьсны эцэст 11 мянган доллароор торгоод сулласан юм.[61]

Шагнал урамшуулал засварлах

 
Холливудын алдрын гудамжин дахь Кэйжийн од

Николас Кэйжийг 2001 оны тавдугаар сард Калифорнийн их сургуулийн урлагийн ухааны хүндэт докторын зэргээр шагнаж, тусгай хүндэтгэлийн ёслол зохион байгуулсан байдаг. Мөн өгүүллэгийн эхэнд дурдсанчлан 1995 оны Академийн шагнал гардуулах ёслолд Лас Вегасаас буцахуй кинонд бүтээсэн дүрийг нь хүндэтгэн шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг хүртсэн юм. Энэ киногоороо тэрээр Оскарын шагналаас гадна "Алтан бөмбөрцөг", "Телевизийн жүжигчдийн холбооны" шилдэг жүжигчний шагнал зэрэг олон арван шагнал, алдрыг авчирсан юм.

Онцлох уран бүтээл (сонголтоор) засварлах

 
Николас Кэйж америкийн кино наадам дээр 2013 он

Жүжигчин

Продюсер

Цахим холбоос засварлах

  Commons: Николас Кэйж – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл засварлах

  1. Pomerantz, Dorothy. "Will 'Season of the Witch' Hurt Nicolas Cage's Quote?". Forbes. Retrieved September 9, 2013.
  2. Rabin, Nathan (September 13, 2012). "Stolen Preview". AV Club. Retrieved May 14, 2014.
  3. "Nicholas Cage is back with digit-al thriller 'Knowing'". New York: Daily News. Archived from the original on July 30, 2012. Retrieved July 27, 2011. {{cite news}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (help)
  4. "This much I know: Karen Koster". Irish Examiner. Archived from the original on Арван нэгдүгээр сар 30, 2012. Retrieved July 27, 2011. {{cite web}}: Check date values in: |archive-date= (help)
  5. "Nicolas Cage Sells His Castle".
  6. Cowie, Peter (August 22, 1994). Coppola: a biography. Da Capo Press. p. 2. ISBN 978-0306805981.
  7. Markovitz, Adam (December 14, 2007). "Coppola Family Flow". Entertainment Weekly. Archived from the original on Хоёрдугаар сар 27, 2011. Retrieved October 20, 2014.
  8. "Francis Ford Coppola's Hollywood family tree". cnn. July 15, 2009. Retrieved 21 October 2014.
  9. "Nicolas Cage Full Biography". New York Times. Retrieved 21 October 2014.
  10. "Nicolas Cage - Details". cinema.com. Retrieved 21 October 2014.
  11. Selby, Jenn (March 11, 2014). "Nicolas Cage on the rise of the celebutard". The Independent. London. Retrieved March 14, 2014.
  12. Casting Might-Have-Beens. Retrieved 21 October 2014.
  13. "The view: The lost pleasures of Rumble Fish". The Guardian. January 2, 2009. Retrieved October 20, 2014.
  14. Billson, Anne (July 3, 2013). "The wonderfully mad world of Nicolas Cage". London: The Daily Telegraph. Retrieved October 20, 2014.
  15. Egbert, Roger. "Matchstick Men". Retrieved 20 October 2014.
  16. "Adaptation". cbs. Retrieved 20 October 2014.
  17. Maslin, Janet (February 26, 1999). "FILM REVIEW; A Straight-Arrow on Mean and Twisted Streets". new york times. Retrieved 20 October 2014.
  18. "Captain Corelli's Mandolin : Interview With Nicolas Cage". cinema.com. Retrieved 20 October 2014.
  19. "Captain Corelli's Mandolin". the guardian. Retrieved 20 October 2014.
  20. "'The Weather Man': Nicolas Cage's Last Good Movie". theatlantic.com. Retrieved 20 October 2014.
  21. "50 years, 50 films: The Wicker Man (1973)". irishtimes.com. Retrieved 20 October 2014.
  22. "Ghost Rider". boxofficemojo.com. Retrieved 20 October 2014.
  23. Dargis, Manohla (April 27, 2007). "Glimpsing the Future (and a Babe)". new york times. Retrieved 20 October 2014.
  24. "Cage Uncaged: A Nicolas Cage Retrospective". Retrieved 20 October 2014.
  25. "The Rock". rolling stone. June 7, 1996. Retrieved 21 October 2014.
  26. "Nicolas Cage: 'Ghost Rider' star's top 10 insane movie roles". digital spy. Retrieved 21 October 2014.
  27. "World Trade Center". Guardian. 28 September 2006. Retrieved 20 October 2014.
  28. "Bangkok Dangerous". Guardian. 4 September 2008. Retrieved 21 October 2014.
  29. Ebert, Roger. "Knowing". Retrieved 21 October 2014.
  30. ""Knowing" and Other Nicolas Cage Box-Office Winners That Don't Deserve to Be Hits". rolling stone. Retrieved 21 October 2014.
  31. "Ghost Rider Movie Blog: Casting Eva Mendes". marvel.com. Retrieved 21 October 2014.
  32. "'Ghost Rider: Spirit of Vengeance' Review". screenrant.com. Retrieved 21 October 2014.
  33. "The Croods". Box Office Mojo. Retrieved October 4, 2013.
  34. "Nic Cage's unfortunate Sonny incident". slate.com. December 23, 2002. Retrieved 20 October 2014.
  35. Shepard, Jim (September 10, 2000). "FILM; Again, Nosferatu, the Vampire Who Will Not Die". New York Times. Retrieved 20 October 2014.
  36. "The Dresden Files". TV Guide. Retrieved 20 October 2014.
  37. Susman, Gary (October 1, 2002). "Book Value". Entertainment Weekly. Archived from the original on Арван нэгдүгээр сар 29, 2014. Retrieved August 4, 2010. {{cite journal}}: Check date values in: |archive-date= (help)
  38. Bowles, Scott (July 3, 2007). "Cage and son work comic 'Voodoo'". USA Today. Retrieved 20 October 2014.
  39. Ebert, Roger. "CAGE RELISHES OPERATIC ROLE IN TRAGIC 'LEAVING LAS VEGAS'". RogerEbert.com. Retrieved 25 May 2015.
  40. "Nicolas Cage's divorce from Patricia Arquette". Hello magazine. Retrieved October 20, 2014.
  41. "Nicolas Cage and Wife Alice Kim Are Separated, Rep Confirms". People.com. Retrieved June 24, 2016.
  42. "This much I know: Karen Koster". Irish Examiner. Retrieved August 25, 2013.
  43. "Nicolas Cage talks "Knowing", religion". Everyjoe.com. March 29, 2009. Retrieved May 14, 2014.
  44. "Nicolas Cage visits UCSC". University of California, Santa Cruz. Retrieved August 25, 2013.
  45. "Celebrity donations - Nicolas Cage". Archived from the original on April 3, 2013. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (help)
  46. "Generous Celebs - Forbes Magazine". Forbes.com. Retrieved May 14, 2014.
  47. "Nicolas Cage Donate $2 million to Amnesty". Hollywood.com. Retrieved August 25, 2013.
  48. "Cage donates 1 Million to Katrina's Victims". News.softpedia.com. Archived from the original on October 21, 2013. Retrieved May 14, 2014. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (help)
  49. "Nicolas Cage wins United Nations humanitarian award". BBC News. December 5, 2009. Retrieved August 25, 2013.
  50. Beale, Lauren (April 8, 2010). "Foreclosure auction of Nicolas Cage's mansion is a flop". Los Angeles Times. Retrieved April 11, 2010.
  51. Pomerantz, Dorothy (2014). "The Highest Paid Actors - 2014". Forbes.com. Retrieved July 13, 2015.
  52. "Actor Nicolas Cage reportedly buys a 24,664-square-foot mansion in Middletown, Rhode Island for $15.7M". Archived from the original on 16 Арван нэгдүгээр сар 2018. Retrieved 21 October 2014. {{cite web}}: Check date values in: |archive-date= (help)
  53. "Nicolas Cage Sells Gray Craig Estate – SOLD". Archived from the original on 24 Есдүгээр сар 2017. Retrieved 21 October 2014.
  54. Chittenden, Maurice (July 29, 2007). "Another day, another castle: Cage adds to his empire". The Times. London. Retrieved January 15, 2008.
  55. Miller, Daniel. "WHO IN HOLLYWOOD OWNS A PRIVATE ISLAND". hollywoodreporter.com. Retrieved 20 October 2014.
  56. "Nic Cage spent too much: Ex-manager says". CNN. November 17, 2009. Retrieved May 20, 2010.
  57. "Actor Nicolas Cage returns stolen dinosaur skull he bought". December 22, 2015 – via Reuters.
  58. Yousuf, Hibah (November 13, 2009). "Nicolas Cage: Movie star, foreclosure victim". CNN. Retrieved November 14, 2009.
  59. "Nicolas Cage settles lawsuit with his son's mother". CNN. June 14, 2011.
  60. "Actor Nicolas Cage arrested in New Orleans". Reuters. April 16, 2011.
  61. Vilensky, Mike. "Nicolas Cage Arrested in New Orleans (Updated)". Vulture.