Нарсныхан (Pinaceae) нь хуш, жодоо, гацуур, шинэс, нарс гэх мэт олон янзын шилмүүст мод багтдаг томхон овог юм. Нийт 11 төрөл, 220-250 зүйл мод багтана. Голлох хэдэн янз зүйлүүд нь баруун өмнөд Хятад, Мексик, Японы төв хэсэг болон Калифорнийн уул нуруудаар ургадаг болно.

Нарсныхан
Шотланд нарс Pinus sylvestris
Шотланд нарс Pinus sylvestris
Биологийн ангилал
Аймаг: Ургамал
Division: Pinophyta
Анги: Pinopsida
Баг: Pinales
Овог: Pinaceae
Lindley 1836.
Төрөл

Дэд овог Pinoideae
    Нарс - ( 115 орчим зүйл)
Дэд овог Piceoideae
    Гацуур - ( 35 орчим зүйл)
Дэд овог Laricoideae
    Cathaya (нэг зүйл)
    Шинэс - ( 14 орчим зүйл)
    Дуглас-жодоо Pseudotsuga - (5 зүйл)
Дэд овог Abietoideae
    Шар шинэс Pseudolarix - (нэг зүйл)
    Жодоо - ( 50 орчим зүйл)
    Хуш - ( 2-4 зүйл)
    Keteleeria ( 3 зүйл)
    Nothotsuga ( нэг зүйл)
    Tsuga - ( 9 зүйл)

Эдгээр моднууд нь 2-100 м хүртэл өндөр, голдуу мөнх ногоон , давирхайтай, хос хүйстэй, ишнийхээ үзүүрт багц навчтай (шилмүүс) мөчрүүдтэй байна. Эм боргоцойнууд нь том, хатуу модлог бөгөөд 2-60 см урт, дотроо үртэй байна. Эр боргоцой нь жижгэвтэр 0.5-6 см урт, тоос хүртэлтийн дараа унадаг. Тоос ба үрний тархалт нь салхиар тархах ба зарим зүйл модны том үрийг шувуу тараадаг аж.


Ангилал засварлах

11 төрөл нь боргоцой, үр, навч шилмүүсний бүтцээсээ хамааран дараах 4 дэд бүлэгт хуваагдана.

1. Pinoideae- Боргоцой нь 2 наст 2 жилд нэг удаа ховор тохиолдолд 3 наст байна. Боргоцой хоорондоо тустай олон тооны овгор товгор хальсаар бүрхэгдсэн байх ба суурьлуугаа өргөссөн байна.

2. Piceoideae- Боргоцой нь жил бүр ургах ба тусгаарлагдсан овгор товгоргүй. (Гацуур)

3. Laricoideae-Боргоцой нь жил бүр ургах ба тусгаарлагдсан овгор товгоргүй. (Larix, Cathaya, Pseudotsuga)

4. Abietoideae-Боргоцой нь жил бүр ургах ба тусгаарлагдсан овгор товгоргүй. (Жодоо, Хуш, Pseudolarix, Keteleeria, Nothotsuga, Tsuga)


Гадаад холбоос засварлах