Наран сумМонгол улсын Сүхбаатар аймгийн харьяат сум.

Наран сум
ᠨᠠᠷᠠᠨᠰᠤᠮᠤ
Улс Монгол
Аймаг Сүхбаатар
Байгуулагдсан1955 он
Газар нутаг
  Нийт3,523 км2 (1,360 миль2)
Хүн ам
 (2022)
  Нийт 1,682
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)

Түүх засварлах

Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн 1955 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 46 дугаар зарлигаар Онгон сумын 1, 6, 7, 10 дугаар баг, Дарьганга сумын 2, 10, 11 дүгээр багаас бүрдүүлэн Наран сумыг 4 хүний орон тоотой засаг захиргааны нэгжээр зохион байгуулж, сумын анхны даргаар Дугарын Түмэн ажилласан байна.

Газар зүй засварлах

Тус сум аймгийнхаа хамгийн өмнөд хэсэгт байрладаг. 352298 га нутаг  дэвсгэртэй. Хойд өргөргийн 450 08’, зүүн уртрагийн 113 41’-т орших ба нутгийн төв цэг “Хонгор” нь хойд өргөргийн 45 07’, зүүн уртрагийн 113 38’-т оршино. Далайн түвшнээс дээш 1240 метр өндөр. Урд талаараа БНХАУ-тай 85 км газраар хиллэдэг. Говь тал хээрийн бүсэд оршдог. Өндөрт өргөгдсөн ухаа гүвээт тал зонхилсон. Молцог элс, Логийн чулуу, Ажаа чулуу, Гэр чулуу, Баяндулааны агуй, Бэрхийн гуу зэрэг байгалийн сонин тогтоцтой газар нутаг элбэгтэй. Гялтгануур, занар, гиваан, шаазангийн шавар зэрэг 20 гаруй эрдэс чулуулагтай. Ноён хөндийд нүүрсний ордтой. Өлзийтбулаг. Сөдөт булаг, Хашаат булаг, Наранбулаг, Цагаанбулаг, Цагаан нуур, Холбоо нуур, Сайхан нуур, Шавартын нуур зэрэг үзэсгэлэнт гол горхи, нуур цөөрөмтэй. Хялгана, ерхөг, агь, таана, хиаг, зээргэнэ зонхилсон тал хээрийн бүсийн өвс ургамалтай. Наран сумын төв нь Хонгор. Улаанбаатараас 777 км, Баруун-Уртаас 222 км бөгөөд аймгийн төвөөсөө хамгийн их алслагдсан сумдын нэг.

Хүн ам засварлах

Наран сум нь нийт 1660 гаруй хүн амтай ба 560 гаруй өрх айлтай.

Төрийн шагналт хүний их эмч Жодовын Моондой, Төрийн шагналт, УИХ-ын гишүүн, яруу найрагч Очирбатын Дашбалбар, Шинжлэх ухааны доктор, Оросын Шинжлэх ухааны академийн хүндэт гишүүн, нэрт биологич Чүлтэмийн Дугаржав, Гавьяат холбоочин, Улсын бага хурлын орлогч Доржийн Моондой, шинжлэх ухааны доктор, Гавьяат эдийн засагч Гомбодоржийн Батхүрэл, Гавьяат багш Осорын Сумъяагарав, Урлагийн гавьяат зүтгэлтэн Луузангийн Гомбосүрэн, УГЗ Мижиддоржийн Хатанбаатар, яруу найрагч, дуун хөрвүүлэгч Дарьзавын Бор нар нь Наранчуудын бахархал юм.

Наран сумын үе үеийн удирдлагууд засварлах

1955 онд сум байгуулагдсан өдрөөс эхлэн тус сумын даргаар ажиллаж байсан хүмүүсийг нэрлэвэл:

Сумын ХДХГЗ-ны дарга
  • 1955-1956 онд Дугарын Түмэн
Сумын АДХГЗ-ны дарга
  • 1956-1957 онд Дугарын Түмэн
  • 1957-1959 онд Самбуугийн Баатар
Сумын АДХГЗ, ”Оргил нэгдэл”-ийн дарга
  • 1959-1963 онд Самбуугийн Баатар
  • 1963-1965 онд Раднаагийн Өлзийбаяр
  • 1965-1969 онд Самбуугийн Баатар
  • 1969-1973 онд Шарын Гонгор
  • 1973-1978 онд Мижидийн Өлзийхутаг
  • 1978-1981 онд Лхасүрэнгийн Мажиг
  • 1981-1985 онд Мижидийн Өлзийхутаг
  • 1985-1986 онд Шаравын Банди
  • 1986-1989 онд Мажигсүрэнгийн Бат-Өлзий
Сумын Ардын Хурлын захиргаа, ”Оргил нэгдэл”-ийн дарга
  • 1989-1990 онд Мажигсүрэнгийн Бат-Өлзий
Сумын Ардын Хурлын Захиргааны дарга
  • 1990-1991 онд Цэрэндоржийн Гөлөгсайхан
  • 1991-1992 онд Айлтгүйн Төмөр-Очир
Сумын Засаг дарга
  • 1992-1996 онд Жамсрангийн Төмөрсүх
  • 1996-2000 онд Чимэддоржийн Пүрэвдорж
  • 2000-2002 онд Сундуйн Жадамбаа
  • 2002-2004 онд Шаравын Лхүндэв
  • 2004-2008 онд Лхамсүрэнгийн Оч
  • 2008-2016 онд Очирбатын Балжинням
  • 2016 оноос Лхамсүрэнгийн Оч

Эх сурвалж засварлах

  • Я.Түмэннаст, "Сүхбаатар аймгийн Түүхэн товчоон", 2022 он