Nightwish нь 1996 онд Финландын Китээ хотод байгуулагдсан хамтлаг юм. Nightwish нь Symphonic Power metal-р дуулдаг. Гоцлол дуучин болох Таря Турунен 2005 хамтлагаа орхисон юм. Хамтлагийн одоогийн бүрэлдэхүүнд Флоор Янсэн (дуучин), Туомас Холопайнэн (клавишник), Марко Хиетала (басс), Эрно "Эмппу" Вуоринэн(гитарчин), Юкка "Юлиус" Нэвалайнэн (бөмбөрчин).

Найтвиш
Найтвиш-концерт Китээд, 2004 онд 5 сарын 22
Ерөнхий мэдээлэл
Хөгжмийн урсгалСимфоник метал, пауэр метал
Идэвхтэй1996–одоог хүртэл
СтудиНюклер Бласт, Спайнферм, Роудраннэр, Цэнтури Медиа, Драккар Энтэртэйнмэнт
Гишүүдийн нэрс
Туомас Холопайнэн, Эмппу Вуоринэн, Юкка Нэвалайнэн, Марко Хиетала, Трой Донокли, Флоор Янсэн
Өмнөх гишүүд
Тарья Турунэн, Сами Ванска, Анэтта Ользон

Gathering ба Lacuna Coil (Эмэгтэй гоцлолуудтай “Symponic” метал хамтлагуудад нөлөөлсөн хүмүүс) нарын анх кэебордист гэгч Туомас Холопаинэн Найтвиш хамтлагийг 1997 онд Финландын Китээд байгуулав. Эхэндээ тэрээр акустик хөгжмийг цогцлуулах гэж оролдож байхдаа дадлагатай дуурын гоцлол дуучин Тарья Турунэнг элсүүлсэн ба удалгүй метал хамтлагийн бүрэн цогц хөгжмийн зэмсгүүдийг гитарчин Эмппу Вуоринэн, басс гитарчин Сами Ванска, мөн бөмбөрчин Юкка Нэвалаинэн зэрэг хүмүүсийн хамт хамтлагтаа нэмж авав. Хамтлагийн гишүүд Финландын бэлэг тэмдэг болсон Спаинфармтай гэрээ байгуулсан ба энэ компани 1997 оны сүүлээр тэдний „Эйнжэлс Фолл Фэрст“ (Angels Fall First) нэртэй дэбют альбомыг гаргаж өгөв. Энэ альбом нь дараа жил нь гэхэд европын бусад орноор тархсан байв. Үүний яг дараагийн цомог болох Оушэнборн (Oceanborn) нь 1998 оны сүүлээр олонд алдаршсан ба энэ цомог нь Найтвиш хамтлагийг төрөлх нутагт нь жинхэнэ хүссэн амжилтанд нь хүргэж чадсан. Энэ цомог нь Финландын TOP 5 нэг болж харин дуунууд нь TOP 10.дуунуудад багтсан байна. Хамтлаг европыг бүхэлд нь тойрч амжилтаа бататгасаар л байв. 2000 онд тэдний 3 дахь альбом нь Вишмастэр (Wishmaster) нэртэйгээр гарав. Энэ альбом нь зөвхөн Финландад алдаршаад зогссонгүй мөн хамтлагаа Америкт алдаршуулсан анхных нь альбом болов.

Цомгууд засварлах

  • Angels Fall First (1997)
  • Oceanborn (1998)
  • Wishmaster (2000)
  • Over The Hills And Far Away (2001)
  • Century Child (2002)
  • Once (2004)
  • Dark passion play (2007)
  • Made In Hong Kong (And Various Other Places) (2009)
  • Imaginaerum (2011)
  • Endless Forms Most Beautiful (2015)
  • Human. :II: Nature. (2020)

Цахим холбоос засварлах

  Commons: Nightwish – Викимедиа дуу дүрсний сан