Навчирхаг бадаргана

Навчирхаг бударгана - (Латин: Kalidium foliatum), (Орос: Поташник облиственный)

Ургамлын тайлбар засварлах

30-40 см өндөр ургах, салаа мөчир ихтэй, модожсон хөх ногоон иштэй сөөгөнцөр ургамал. Залуу найлзуурын угийн хэсэг моджих ба түүн дээр суурийн хэсгээр ишээ хагас ороож нударга үүсгэсэн бараг бортгон буюу өндөг хэлбэрт махлаг навчтай.

Тархалт засварлах

Давстай нуурын орчим, нам газрын шорвог элс, чийгтэй бургилсан марцтай тойром зэргээр ул хөрсний ус ойр газарт ургана.[1]

Ашигласан материал засварлах

  1. Г.Эрдэнэжав, Г.Балдандорж, С.Тусивахын - БНМАУ-ын тэжээлийн голлох ургамлын өнгөт альбом 1 - 1974 - хуудас 137