Навааны Дугарсанжаа

Навааны Дугарсанжаа (1924 онд Төв аймгийн Лүн суманд төрсөн-2004 онд нас барсан) БНМАУ-ын гавъяат жүжигчин цол 1974 онд хүртсэн.

Намтар засварлах

16 настайдаа урлагийн сургуульд орж 1943 онд төгсөөд Улсын Хөгжимт Драмын Театрийн жүжигчин болжээ.

1956-1958 онд Москва хотын Театр Урлагийн дээд сургуулийн түр курсэд суралцан найруулагч болсон байна.

"Цогт тайж" /1945/ бүрээ үлээдэг цэрэг, "Түмний нэг" /1962/ Гүрсэд, "Хүний мөр" /1965/ Гүрсэд, "Төгсгөл" Цэвээн ноён, "Агуйн нууц" сэргийлэхийн хурандаа, "Гэм нь урдаа" Гомбо, "Анхны хайрын дууль" "Төөрсөөр төрөлдөө" Ванчин бэйл "Тойрох хуудас" Гочоо, "Их замын эхэнд" түшмэл Дамбий, "Хүний төлөө" намын дарга "Ацаг шүдний зөрөө" данжаад, "Саруул талын ерөөл" багш, "Намрын халуун өдрүүд" данжаад, "Мандухай цэцэн хатан" ноён, "Мөнгөн буйл" хотын панзчин, "Хэцүү даалгавар" уудаг профессор зэрэг дүрүүдэд тогложээ.

Н.Дугарсанжаа жүжигчин, найруулагч байснаас гадна хэд хэд жүжгийн зохиол, дууны үг бичжээ.