Монтгомери Вилсон

Монтгомери "Бад" Вилсон (Англи: Montgomery "Bud" Wilson, 1909 оны 8 сарын 20 – 1964 оны 11 сарын 15) нь Канадын уран гулгагч бөгөөд эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлөөр 1929-өөс 1939 оны хооронд Канадын аваргаар 9 удаа шалгарсан дээд амжилтыг эзэмшдэг тамирчин юм. 1932 он түүний амжилтын оргил жил байж, Дэлхийн АШТ-ээс мөнгө, өвлийн олимпоос хүрэл медаль хүртжээ.

Монтгомери Вилсон
Уран гулгалт
Төлөөлдөг улс: КанадКанад Канад
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Монтгомери Вилсон
Төрсөн огноо 1909 оны 8 сарын 20 (1909-08-20)
Төрсөн газар Торонто
Нас барсан огноо November 15, 1964(1964-11-15) (55 насалсан)
 
Медалиуд
Өвлийн олимп
Хүрэл Лэйк-Плэсид 1932 Эрэгтэй ганцаарчилсан
Дэлхийн АШТ
Мөнгө Монреаль 1932 Эрэгтэй ганцаарчилсан

Вилсон мөн хос гулгалтын төрөлд төрсөн дүү Констанс Вилсон-Самуэлтэй хамтдаа оролцдог байв. Тэд хэд хэдэн удаа Канад, Хойд Америкийн аварга болцгоож байв.

Тамирчны замналаа өндөрлөсний дараа Вилсон Бостоны тэшүүрийн клубт олон жилийн турш дасгалжуулагчийн ажил эрхэлж байжээ. Вилсон 1964 онд 55 настайдаа нас нөгчжээ.

1976 онд түүнийг Дэлхийн уран гулгалтын алдрын танхимд багтаасан билээ.

Амжилт засварлах

Эрэгтэй ганцаарчилсан

Тэмцээн 1924 1925 1926 1927 1928 1929 1930 1931 1932 1933 1934 1935 1936 1937 1938 1939
Өвлийн олимп 13 3 4
Дэлхийн АШТ 7 4 2 5
Хойд Америкийн АШТ 3 1 1 1 1 1 1
Канадын АШТ 2 2 2 1 1 1 1 1 1 1 1 1

Хос гулгалт, Констанс Вилсоны хамтаар

Тэмцээн 1927 1928 1929 1930 1931 1932 1933 1934 1935
Өвлийн олимп 5
Дэлхийн АШТ 4 6
Хойд Америкийн АШТ 3 1 1 1 2
Канадын АШТ 2 1 1 2 1 1 1 3

Эшлэл засварлах