Монгол тэмүүлэл сургууль

Монгол Тэмүүлэл сургууль бол төрийн өмчит олон улсын Кембриджийн хөтөлбөрийн сургалттай 3 сургуулийн нэг юм.[1]

Сургалт засварлах

Монгол Тэмүүлэл сургууль нь 9 дүгээр ангидаа үндэсний хөтөлбөрийн 13 хичээлийг судлан суурь боловсрол эзэмшдэг бөгөөд 10 дугаар ангиас эхлэн үндэсний хөтөлбөрөөр судлах хичээлийн тоо багасаж, ирээдүйд эзэмших мэргэжил, сурагч бүрийн сонирхол, хэрэгцээнд нь нийцүүлэн англи хэл дээр судлах хичээлийн агуулга нэмэгдүүлдэг. Одоогоор Кембриджийн Их Сургуулиас албан ёсны зөвшөөрөлтэйгөөр IGCSE, AS болон А түвшний хөтөлбөрийн хүрээнд Mathematics, Mandarin Chinese, English as First Language, English as Second Language, Russian, Physics, Chemistry, Biology, History, Geograpgy, Business Studies, Art and Design, ICT, Physical Education, болон Music гэсэн 15 хичээлийг явуулж байна. Кембриджийн олон улсын дунд боловсролын хөтөлбөр нь дэлхийн 195 орны 1400 гаруй сургуульд хүлээн зөвшөөрөгдсөн, 14-16 насныханд хамгийн түгээмэл хэрэгждэг ба сурагчдад өөрийн мэдлэг чадвар, хүсэл сонирхолдоо уялдуулан цөөн тооны хичээлийг сонгон судалж, дараагийн шатны сургуульд элсэх бэлтгэлээ хангаж илүү өндөр түвшинд хөгжих боломжийг олгодгоороо онцлогтой. Мөн тус сургуульд хүүхдийг олон талаас нь хөгжих боломжийг байнга дэмжин тогтмол төсөлт ажил, клубийн үйл ажиллагаа явуулдаг.

Элсэлт засварлах

Тус сургууль нь тухайн жил 8-р ангиа төгсөөд, 9-р ангидаа элсэн орох гэж байгаа сурагчдыг элсүүлдэг ба жил бүрийн 6 дугаар сарын сүүлээр Боловсролын Үнэлгээний Төв-өөс Математик, Англи хэл болон байгалийн ухааны хичээлүүдээр шалгалт аван, тэнцсэн сурагчдыг элсүүлдэг. Харсанд баярлалаа

Эх сурвалж засварлах

  1. "Archive copy". Archived from the original on 2017-07-20. Retrieved 2016-12-30.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)