Монголын Радио Спортын Холбоо
Монголын Радио Спортын Холбоо (МРСХ) нь сонирхогчийн радио холбоо, өндөр хурдны телеграф, радио сонирхогчийн чиглэл олох буюу Үнэг агналтын спортын төрлүүдийг хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ашгийн бус, гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага юм.
Товчлол | МРСХ |
---|---|
Байгуулагдсан | 1967 |
Хууль зүйн байдал | ТББ |
Зорилт/чиглэл | Радио спортыг хөгжүүлэх |
Үйлчилдэг бүс | Монгол |
Албан ёсны хэл | Монгол |
Эцэг байгууллага | Олон Улсын Радио Сонирхогчдын Холбоо |
Цахим сүлжээ | http://www.mrsf.mn/ |
МРСХ нь 1967 онд анх байгуулагдсан. Дээрх радио спортын чиглэлүүдээр улс, хотын аварга шалгаруулах болон нэрэмжит тэмцээнүүдийг уламжлал болгон явуулдаг. Мөн МРСХ-ын тамирчид тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд тогтмол оролцож өндөр амжилт гаргаж байна.
МРСХ нь Олон Улсын Радио Сонирхогчдын Холбоонд Монгол Улсыг албан ёсоор төлөөлдөг.