Могол хэл (англиар Moghol language, Mogholi, оросоор Могольский язык) гэдэг нь Афганистан улсын Херат мужийн Кундур, Карез-и-Мулла хэмээх тосгодод өдийг хүртэл сууж байж мэдэх, хазара үндэстний нэгэн хэсэг могол угсаатны Чингис хааны их цэргээс 13-р зуунд Афганд үлдэж суурьшсан хүмүүсийн үр удам гэж үздэг аж) 200 гаруй хүн 1970-аад оны үед хэлэлцэж байсан Алтай язгуурын монгол бүлгийн ганцаар нэгэн анги болдог хэл юм.[1]

Могол хэл
Орчин цагийн могол хэл
Нутаг оронАфганистан улсын Херат хот орчим
Эзэмнэгч200 хүн (1972 оны судалгаа)
Төрөл зүй
Бичиг үсэгерөөс байхгүй
Олон улсын томъёолбор  (англ.)
ISO 639-3mhj

Германы эрдэмтэн Михайл Вайерс 1970-аад оны үед Могол хэлийг талбарт нь очиж судлахад тус хэлээр дөчөөс дээш насны цөөхөн хүн ярьдаг, мэддэг хүмүүсийнх нь ихэнх уг хэлээр өдөр тутамдаа, идэвхтэй харилцдаггүй байжээ. Харин уг хэлээр хэлэлцдэг хүмүүс өнөөг хүртэл байгаа эсэх нь тодорхойгүй.

Могол хэлэнд Перс хэлний нөлөө маш их байсан тул эрдэмтэн Вэйерс уг хэлийг "Төв азийн жинхэнэ Креол хэл" шиг харагддаг гэсэн байна.

Лавлах бичиг засварлах

  1. Michael Weiers. 1972. Die Sprache der Moghol der Provinz Herat in Afghanistan (Sprachmaterial, Grammatik, Wortliste).

 

Энэ Монгол угсаатанд хамаарах энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.