Мичел (хөлбөмбөгчин)

Мичел (исп. Míchel) гэж алдаршсан Хосе Мигел Гонзалес Мартин дел Кампо (исп. José Miguel González Martín del Campo, 1963 оны 3 сарын 23-нд Мадридад төрсөн) нь Испанийн хөлбөмбөгчин бөгөөд баруун жигүүрийн хагас хамгаалагчийн байрлалд тоглодог байв.

Мичел
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрХосе Мигел Гонзалес Мартин дел Кампо
Өндөр1.83 м
БайрлалХагас хамгаалагч
Багийн мэдээлэл
Одоогийн багГетафе (дасгалжуулагч)
Өсвөрийн баг
1976–1981Реал Мадрид
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
1981–1984Кастилья
1982–1996Реал Мадрид404(97)
1996–1997Келаяа34(9)
Шигшээ баг
1980Испани U163(0)
1980–1981Испани U1821(11)
1983–1984Испани U217(1)
1984Испани сонирхогчдын ШБ1(0)
1985–1992Испани66(21)
Дасгалжуулсан багууд
2005–2006Райо Вальекано
2006–2007Реал Мадрид B
2009–Гетафе
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно.
† Гараа (Гоол).

Тэрээр булангийн цохилт гүйцэтгэх чадвараараа алдартай байсан бөгөөд гоол оруулахад хувь нэмрээ оруулахдаа гарамгай байв.[1] Мичел хөлбөмбөгийн замналынхаа ихэнх хугацааг Реал Мадрид багт өнгөрүүлсэн бөгөөд тэнд байсан 10 гаруй жилийн хугацаандаа олон өндөр амжилт үзүүлсэн билээ. Тэрээр зодог тайлаад дасгалжуулагч болсон.

Шигшээ багийн замнал засварлах

Мичел шигшээ багтаа анх 1985 оны 11 сарын 20-нд Австрийн багтай хийсэн тоглолтод оролцсон бөгөөд түүнээс хойш нийт 65 удаа тоглохдоо 21 гоол оруулж байв. Шигшээ багтаа багтаж байх хугацаандаа зөвхөн гэмтлийн улмаас л тоглолт алгасч байсан удаатай.

Тэр 1990 оны ДАШТ-д оролцож, хэсгийн 2 дахь тоглолтод Өмнөд Солонгосыг хожиход (3–1) хэт-трик хийснээс гадна хэсгийн сүүлийн тоглолтод Бельгийн хаалганд торгуулийн цохилтоос гоол оруулж байв. Шигшээ багийн дасгалжуулагчаар Хавьер Клементе ирээд түүнийг дуудахаа больсон бөгөөд ийнхүү Мичел 29 наснаасаа хойш шигшээ багтаа тоглож чадаагүй юм.

Үзүүлэлт засварлах


Баг Лиг Цом Бүгд
УлиралБагЛиг ГарааГоолГарааГоол ГарааГоол
Испани ЛигКопа дель Рэй Бүгд
1984–85 Реал Мадрид Испанийн Лиг 26 2
1985–86 31 7
1986–87 44 5
1987–88 35 14
1988–89 36 13
1989–90 37 8
1990–91 36 8
1991–92 38 11
1992–93 37 9
1993–94 37 11
1994–95 13 2
1995–96 33 6
Мексик ЛигЦом Бүгд
1996 Келаяа Мексикийн Лиг 17 6
1997 17 3
Бүгд Испани 403 96
Мексик 34 9
Нийт 437 105

Амжилт засварлах

Реал Мадрид

Эшлэл засварлах

  1. Real Madrid biography (Испани)