Мартин Иранек (Чех: Martin Jiránek, 1979 оны 5 сарын 25-нд Прагад төрсөн) нь Чехийн хөлбөмбөгч бөгөөд одоо Бирмингем Сити багт тоглодог.

Мартин Иранек
Хувийн мэдээлэл
Өндөр ft 0 in (0.00 м)
БайрлалТөвийн хамгаалагч, баруун жигүүрийн хамгаалагч
Багийн мэдээлэл
Одоогийн багБирмингем Сити
Дугаар28
Өсвөрийн баг
1985–1994Радотински
1994–1997Бохемианс Прага
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
1997–1998Бохемианс Прага55(4)
1999→ Татран Поштрона (зээл)11(0)
1999–2001Слован Либереч32(0)
2001–2004Режжина100(3)
2004–2010Спартак Москва136(4)
2010–Бирмингем Сити0(0)
Шигшээ баг
2000–2002Чехийн U-21 шигшээ баг20(4)
2002–Чех31(0)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2010 оны 9 сарын 22.
† Гараа (Гоол).

Клубийн амжилт засварлах

Спартак Москва засварлах

Спартак Москва баг 2004 онд Режжинагаас Иранекийг авахаар болж, €4.7 сая еврогийн гэрээ байгуулжээ. Тэр Локомотив Москва багтай хийсэн тоглолтод анх тус багийн бүрэлдэхүүнд багтаж талбайд гарсан. Иранек Спартакийн бүрэлдэхүүнд 6 жил тоглохдоо үндсэн бүрэлдэхүүнд байнга багтдаг байлаа. Түүний Спартакт үзүүлсэн амжилтууд, ур чадвар нь томоохон багуудын сонирхлыг татаж, Ливерпүүл, Ювентус, Бавари Мюнхен, Тоттенхэм Хотспур багууд түүнийг багтаа элсүүлэхээр хөөцөлдөж байв. Иранек 2009–2010 оны улиралд багийнхаа ахлагчийн үүргийг гүйцэтгэжээ.

Бирмингем Сити засварлах

2010 оны 8 сарын 31-нд Иранек Английн Премьер лигийн Бирмингем Сити багтай нэг жилийн гэрээ байгуулсан[1]. Лигийн цомын 3-р тойрогт МК Донс багтай хийсэн тоглолтын үндсэн бүрэлдэхүүнд багтаж, Бирмингем Сити баг дахь гараагаа эхэлсэн. Уг тоглолтод Бирмингем Сити өрсөлдөгчөө 3–1 харьцаагаар хожжээ[2].

Шигшээ баг засварлах

Иранек анх 2002 онд шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд багтаж Польшийн шигшээ багтай хийсэн тоглолтод оролцсон. Тэрээр шигшээ багийнхаа хамтаар Евро 2004, 2006 оны ДАШТ-д оролцжээ. Гэмтлийн улмаас Евро 2008-д оролцож чадаагүй.

Эшлэл засварлах

  1. "McLeish Bags Martin". Birmingham City F.C. August 31, 2010. Archived from the original on Есдүгээр сар 3, 2010. Retrieved August 31, 2010.
  2. "Birmingham City 3 Milton Keynes Dons 1: match report". Daily Telegraph. September 23, 2010. Retrieved September 23, 2010.

Гадны холбоос засварлах

  Commons: Мартин Иранек – Викимедиа зураг, бичлэг, дууны сан