Мари-Аделэйд, Люксембургийн их ван

Мари-Аделэйд (люк. Marie Adélaïde Theresia Hilda Antonia Wilhelmina vu Lëtzebuerg; Франц: Marie Adélaïde Thérèse Hilda Antonie Wilhelmine, 1894 оны 6 сарын 141924 оны 1 сарын 24) нь Люксембургийн их ван юм. Люксембургийн их ван Гиём IV болон Португалын Мари Анн нарын охин бөгөөд нагац өвөг нь Португалын Мигель болно.

Мари-Аделэйд
Люксембургийн их ван
Хаанчлал1912 оны 2 сарын 25 - 1919 оны 1 сарын 19
Төрсөн огноо1894 оны 6 сарын 14
Төрсөн газарБерг цайз
Өнгөрсөн огноо1924 оны 1 сарын 24
Өнгөрсөн газарШлосс Хохенбург
ӨмнөхВильям IV
УдаахШарлотт
ЭцэгГиём IV, Люксембургийн их ван
ЭхПортугалын Мари Анн

Гиём IV-ийн 6 охины ууган нь болох Мари-Аделэйд нь 1907 оны 7 сарын 10-нд угсаа залгамжлагчаар зарлагдаж, 1912 орны 2 сарын 25-нд аав нь нас барахад Люксембургийн их вангийн ширээнд суужээ. Тэрээр тус улсын анхны эмэгтэй их ван, мөн 1890 онд Нидерландаас тусгаар тогтносноос хойш тус улсын нутагт төрсөн анхны их ван юм.

Тэрээр улс төрд маш их сонирхолтой байсан бөгөөд засгийн газрын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байв. Дэлхийн нэгдүгээр дайны үеэр Германы эзлэн түрэмгийлэгчидтэй найрсаг харьцаж байсан нь дайны дараа ихээхэн шүүмжлэл хүртсэн билээ. Хэдийгээр үндсэн хууль зөрчсөн үйлдэл хийгээгүй боловч олон түмний дургүйцэл ихээр нэмэгдсэний улмаас 1919 оны 1 сараас эхлэн Парламент түүнийг хаан ширээнээсээ татгалзахыг шаардаж эхэлсэн байна. Мари-Аделэйд Ерөнхий сайдтайгаа зөвлөлдсөний эцэст 1919 оны 1 сарын 14-нд хаан ширээнээсээ татгалзаж, дүү Шарлоттдоо шилжүүлсэн юм.

Мари-Аделэйд гэлэнмаа болж, Италийн сүмд сууж байгаад Хохенбург цайзад томуугийн улмаас нас нөгчсөн байна. Түүнийг Люксембургийн Нотр-Дамын оршуулгын газарт нутаглуулжээ.

Гадаад холбоос засварлах

Өмнөх
Гиём IV
Люксембургийн их ван
1912–1919
Дараах
Шарлотт