Лхагвасүрэнгийн Пүрэвжав

Лхагвасүрэнгийн Пүрэвжав нь Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул, үндэсний бөхийн улсын харцага юм.

Лхагвасүрэнгийн Пүрэвжав

Нэр Лхагвасүрэнгийн Пүрэвжав
Цол улсын харцага
Төрсөн өдөр 1981-09-03
Төрсөн газар Дундговь аймаг, Дэлгэрцогт сум
Амжилт
Түрүүлсэн тоо 0
Үзүүрлэсэн тоо 0
Шөвгөрсөн тоо 4
Цол хүртсэн он
Аймгийн начин 2001
Улсын харцага 2004
Тайлбар
2012 оны 7 сарын 12-ны байдлаар
Загвар, Хэлэлцүүлэг)

Амжилт засварлах


Улсын наадмын дэвжээнд засварлах

Он Амжилт Бөхийн тоо
2004 АХ-ын 83 жилийн ойн баяр наадамд дархан аварга Г.Өсөхбаяраар дөрөв, улсын харцага Э.Батбаатараар тав, улсын харцага Г.Ганхуягаар зургаа давж " Монгол улсын харцага " цолыг хүртсэн. 512
2006 АХ-ын 85 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан Л.Нямбаяраар дөрөв, улсын начин Да.Батбаяраар тав даван шөвгөрч чимэг нэмсэн. 1024
2009 АХ-ын 88 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан (улсын харцага) Ж.Амартүвшингээр дөрөв, улсын начин Л.Гантулгаар тав, цэргийн арслан (улсын аварга) С.Мөнхбатаар зургаа даван шөвгөрч чимэг нэмсэн. 512
2012 АХ-ын 91 жилийн ойн баяр наадамд улсын начин Б.Амарзаяагаар дөрөв, улсын заан (улсын аварга) Ч.Санжаадамбаар тав, аймгийн арслан (улсын заан) Б.Пүрэвсайханаар зургаа даван шөвгөрч чимэг нэмсэн. 512

Аймгийн наадмын дэвжээнд засварлах

Он Амжилт Бөхийн тоо
2001 Дундговь аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн " Аймгийн начин " цол хүртсэн. 128