Лувсанцэрэнгийн Галмандах

Лувсанцэрэнгийн Галмандах (1953-2007) нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд багийн эмч Лувсанцэрэнгийн арван хүүхдийн ууган хүү нь болон мэндэлжээ. Сумынхаа 8 жилийн дунд сургууль, 1969-1973 онд Улаанбаатар хотноо Багшийн сургуулийн дуу-хөгжмийн багшийн ангийг дүүргэсэн.

1973-1976 онд Ардын цэргийн 122 дугаар ангийн үлээвэр хөгжмийн салаанд хөгжимчин, 1976 оноос боловсролын байгууллагад 30 гаруй жил дуу хөгжмийн багшаар ажиллаж, улсын анхны бүтээлч багш, Улаанбаатар хотын хөдөлмөрийн аваргаар шалгарч байв.

1989 онд Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн болжээ.

"Бага насаа хайрлаж явна" зэрэг олон сайхан хүүхдийн дууны хөгжмийг зохиосон, Монголын хүүхдийн дууны хөгжмийн зохиолч, мөн гавъяат багш цолтой, дуу хөгжмийн багш юм.

Л.Галмандах нь нийслэлийн Хан-Уул дүүргийн 52 дугаар сургуульд ажиллаж байхдаа 2000 оны 4 сарын 19-нд Монгол Улсын гавъяат багш цол хүртсэн ба МУГЖ Төмөрийн Ариунаа, Оюун-Эрдэнэ зэрэг олон авьяаслаг шавьтай.

Тайз дэлгэцийн бүтээл: Ч.Гомбын зохиол "Хойт эх", "Ариусал" уран сайхны киноны хөгжим

Радио, телевизэд зориулсан бүтээл: "Таамаа, оньсогохон хоёр", "Хүүхдийн зохиолч", "Ая дууны солонго", "Ээжээ би радиогоор дуулна", "Долоон гараг", "Хонхтой бойтог" зэрэг 10 гаруй нэвтрүүлгийн эхлэл дуу.

Хэрвээ би шидтэн бол дууг анх 122 дугаар цэцэрлэгийн 5 настай хүүхэд, дуучин Баярын Хонгор дуулж олонд хүргэсэн юм.

Дууны уран бүтээл засварлах

Л.Галмандах нь 500 гаруй дууны уран бүтээл туурвижээ. Үүнээс дурдвал:

  • 1988 онд "Хэрвээ би шидтэн бол" (үг ая Л.Галмандах)
  • 1197 онд "Өрөөнд Тагтаа Орж Ирлээ" (үг Жамбын Дашдондог)
  • "Бага насаа хайрлаж явна"
  • "Алимны модны мөчир"

Цахим холбоос засварлах

Монгол улсын гавьяат багш Лувсанцэрэнгийн ГАЛМАНДАХ

Эргэн дурсахуй Хөгжмийн зохиолч Л.Галмандах 2004 он