Кристиан Бэйл

Жүжигчин

Кристиан Чарльз Филип Бэйл (Англи: Christian Charles Philip Bale, 1974 оны нэгдүгээр сарын 30-нд төрсөн) нь Английн жүжигчин юм.[1]

Кристиан Бэйл
Бэйл 2009 онд.
ТөрсөнКристиан Чарльз Филип Бэйл
1974 оны 1 сарын 30 (1974-01-30) (50 настай)
Их Британи, Уэльс, Пембрукшир
АжилЖүжигчин
Он жил1982–одоо
Эхнэр (нөхөр)Сандра Блажич (2000–одоо; 1 охинтой)

Их орлого олсон Холливудын олон олон кинонуудад 13 наснаасаа авахуулаад гол болон туслах дүрүүдэд тоглосон Бэйл 2010 онд нэрт боксчин Микки Уордын (Марк Уолберг) амьдралаас сэдэвлэсэн Тулаанч кинонд Дикки Эклундын дүрийг бүтээж Оскарын болон Алтан бөмбөрцөгийн шилдэг эрэгтэй туслах дүрийн шагналыг тус тус хүртсэн юм.

Тэр 1987 онд Стивен Спилбергийн Дэлхийн II дайны үеийг харуулсан Нарны эзэнт гүрэн кинонд Японы цэргийн ангиас эцэг эхээ хайж буй Жим Грэм гэх жаалын дүрээрээ[2] ирээдүйн авъяаслаг жүжигчин болохоо харуулсан бол Мэри Хэрроны 2000 оны бүтээл Америк өвчтөн кинонд цуврал алуурчин Патрик Бэйтманы дүр, Кристофер Ноланы 2005, 2008 оны бүтээл Бэтмэн эргэн ирсэн нь болон Харанхуйн хүлэг баатар кинонуудад Брюс Уэйн буюу Бэтмэний дүрийг тус тус бүтээж үзэгчдэд эчнээ танил болсон билээ.

14 настайдаа.

Цахим холбоос засварлах

  Commons: Кристиан Бэйл – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл засварлах

  1. "Christian Bale: American Psycho". IMDB News. Archived from the original on 21 Наймдугаар сар 2004. Retrieved 21 July 2008. I was born in Wales but I'm not Welsh – I'm English
  2. Singer, Leigh (19 February 2009). "Oscars: the best actors never to have been nominated". London: The Guardian. Retrieved 26 February 2010.