Кристапс Порзингис

Кристапс Порзингис (латв. Kristaps Porziņģis, 1995 оны наймдугаар сарын 2, Лиепая) — Латвийн мэргэжлийн сагсан бөмбөгчин, Америкийн «Нью-Йорк Никс» багийн хүчний довтлогч.

2015 оны долдугаар сарын 30-нд «Никстэй» гэрээлсэн.[1] Анхны гараагаа «Милуоки Баксын» эсрэг ('122:97) аравдугаар сарын 28-нд хийхдээ 16 оноо, 5 самбар авч,[2] улмаар арваннэгдүгээр сарын 2-нд анхны дабл-даблаа 13 оноо, 14 самбараар «Сан-Антонио Спёрсын» эсрэг бүртгүүлэв.[3] Улирлын 18 тоглолтонд 13.7 оноо, 9.3 самбар, 1.89 хаалт дундажлан ирээдүйтэйгээ харуулсан Порзингис арав, арваннэгдүгээр сарын шилдэг залуу тоглогчоор нэрлэгджээ.[4]

Лавлах холбоос засварлах

  1. "Knicks Sign Kristaps Porzingis and Jerian Grant". NBA.com. July 30, 2015. Retrieved July 30, 2015.
  2. "Williams scores 24, Knicks beat Bucks 122-97 in opener". NBA.com. October 28, 2015. Retrieved October 28, 2015.
  3. "Spurs beat Knicks 94-84, give Duncan milestone win". NBA.com. November 2, 2015. Retrieved November 3, 2015.
  4. "Porzingis, Towns named Rookies of the Month". NBA.com. December 3, 2015. Retrieved December 7, 2015.

Гадны холбоос засварлах