Киото (яп. 京都, Кёото) нь Японы Хоншюү арлын төвд орших хот юм. 1.5 сая орчим хүн амтай. Киото нь 794-аас 1868 он хүртэл Японы хуучны нийслэл байсан бөгөөд одоо бол Киото мужийн төв, Осака-Кобе-Киото метрополи бүсийн чухал хэсэг юм.

Киото
京都市
Кёото-ши
Хотын зураг
Киёмизү-дера сүмээс авсан зураг
Сүлд туг
Туг

Киото-н байршил
Киото муж дахь байршил

Солбицол: 35°1′N 135°46′E
Улс ЯпонЯпон Япон
Бүс Кансаи
Муж Киото муж
Газар нутаг  
 - Нийт 827.90 км²
Хүн ам  
 - Нийт (2008.04) 1,464,990
 - Нягтрал 1,779/км²
Мод Унжгар уд, Кацура
Цэцэг Камелиа, Азалиа, Чихийн интоор
Цахим сүлжээ: www.city.kyoto.jp
Киото, 1891

Киото нь Японы соёл урлаг, боловсрол, технологийн төвүүдийн нэг бөгөөд Японы хоёр дахь хуучин их сургууль болох Киотогийн их сургууль оршино. Киотогийн зарим барилга байгууламжууд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад орсон байна.

Цахим холбоос засварлах


 

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.