Кемба Уокер

Америкийн сагсан бөмбөгчин

Кемба Хадли Уокер (Англи: Kemba Hudley Walker, 1990 оны тавдугаар сарын 8-нд Нью-Йорк мужийн Бронкс хотод төрсөн) — Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Шарлотт Хорнетс багийн тоглогч юм.

Үндэсний коллежийн аваргаар 2011 онд Коннектикутийн их сургуульд байхдаа тодорч, тэмцээний шилдэг тоглогчоор нэрлэгдэж байлаа.

Намтар засварлах

Түүнийг Үндэсний коллежийн аварга болсон жил нь улс орон даяар коллежийн шилдэг гарааны тавд нэрлэж алдаршуулсан байна.[2] Энэхүү сайшаал нь өсч яваа залуу тоглогчид онцгой хөшүүрэг болж өгдөг байна.

Уокер НБА-д элсэхээр шийдсэн тул гурван жил гал цогтой тоглосон Коннектикутийн багаа орхихоор болж, Шарлотт Бобкэтс багт драфтын ес дэх сонголтоор элссэн юм.[3]Рүүки тоглогчийг улирлын тоглолтонд оролцож эхлэхтэй зэрэгцэн Бобкэтс багаас арванхоёрдугаар сарын 11-нд гэрээт цалинг нь хангалттай тавьж өгсөнөөс[4] гадна гарааны холбон тоглогчоор (Ди Жей Огастин бэртэлтэй байсан тул) тохоожээ. 2012 оны нэгдүгээр сарын 28-нд Вашингтон Уизардс багийн талбай дээр Уокер 20 оноо, 11 дамжуулалт, 10 бөмбөг авалтаар багийн түүхэнд гурав дахь удаагийн трипл-дабл хийсэн юм.[5]

2013 оны нэгдүгээр сарын 21-нд Уокер замналын дээд оноо болох 35 оноог Хьюстон Рокетсийн эсрэг авсан.[6] 2012-2013 оны улиралд багийн анд Майкл Кидд-Гилкристийн хамтаар холимог шинэ оддын тоглолтонд хоёр дахь удаагаа (өмнөх жилд) оролцож, 8 оноо авч байв.

Кемба улирлын турш 17.7 оноо, 5.7 дамжуулалт, 3.5 бөмбөг авалт, 2 бөмбөг таслалт дунджилжээ.

Эшлэл засварлах

  1. "Kemba Walker". Retrieved 2009-06-21.
  2. "Walker named All-American". The Day. 2011-03-14. Retrieved 2011-03-22.
  3. "Sources: Kemba Walker going pro". ESPN.com. April 12, 2011. Retrieved April 12, 2011.
  4. "Charlotte Bobcats Sign Guard Kemba Walker". NBA.com. 2011-12-11. Retrieved 2011-12-12.
  5. "JaVale McGee scores 22, adds 10 boards to guide Wizards past Bobcats again". ESPN.com. 2012-01-28. Retrieved 2012-01-29.
  6. Kemba Walker Career Stats

Холбоос засварлах