Като Жоожи (加藤条治 Katō Jōji?) (1985 оны 2 сарын 6-нд Ямагата мужийн Ямагата хотод төрсөн) нь Японы тэшүүрчин юм.

Като Жоожи

Тэшүүр
Төлөөлдөг улс: ЯпонЯпон Япон
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Като Жоожи
Төрсөн огноо 1985 оны 2 сарын 6 (1985-02-06) (39 настай)
Төрсөн газар Ямагата, Ямагата хот
 
Медалиуд
Өвлийн олимп
Хүрэл Ванкувер 2010 500 м
Дэлхийн АШТ
Алт Инцелл 2005 500 м
Хүрэл Нагано 2008 500 м
Мөнгө Инцелл 2011 500 м

Ойрын зай буюу 500 метрт уралддаг тэрээр 17 настайдаа 35 секундын хязгаарыг давсан анхны өсвөрийн тамирчин болж байсан удаатай. 2005 оны 11 сарын 19-нд Солт-Лэйк Сити хотноо 34.30 секундын амжилт үзүүлэн дэлхийн дээд амжилт тогтоосон нь 2007 оны 3 сарын 9 хүртэл хадгалагджээ.

20 настайдаа Шимизү Хироясү, Жереми Вотерспүүн нарыг ардаа орхиж, 500 метрийн дэлхийн аварга цолыг хүртэн, Туринд болох 2006 оны өвлийн олимпийн гол найдваруудын нэг гэгдэх болов. Гэсэн ч Туринд дөнгөж зургаадугаар байр эзэлжээ. Харин 4 жилийн дараа Ванкуверт болсон 2010 оны өвлийн олимпод хүрэл медаль хүртсэн байна.