Катоо Киёми (Япон: 加藤喜代美, 1948 оны 3 сарын 8-нд Хоккайдогийн Асахикава хотод төрсөн) нь 1972 оны Мюнхений олимпын аварга, чөлөөт бөхийн тамирчин юм.

Катоо Киёми
Чөлөөт бөх
Төлөөлдөг улс: ЯпонЯпон Япон
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Катоо Киёми
Төрсөн огноо 1948 оны 3 сарын 8
Төрсөн газар Асахикава, Хоккайдо
 
Медалиуд
Зуны олимп
Алт Мюнхен 1972 52 кг
Азийн наадам
Мөнгө Бангкок 1970 52 кг

Намтар засварлах

Катоо Хоккайдо Асахикавагийн Худалдааны ахлах сургууль, Сэншүү их сургуулийг төгсчээ. Сургуулиа төгсөөд Саншин Дэнки компанид ажиллах болсон байна.

Тэрээр 1968 - 1971 онд Японы 4 удаагийн аварга болсон бөгөөд 1971 оны ДАШТ-д 6-р байр эзэлсэн. Иймээс түүнийг олимпод оролцуулахыг үл дэмжих хүн олон байсан ч Мюнхений олимпод эхний даваандаа өмнөх жилийн дэлхийн аварга Ираны Мохаммад Горбаниг ялж, тэр эрчиндээ алтан медаль хүртжээ.