Кастили-Ла Манча

Кастили-Ла Манча (исп. Castilla-La Mancha, албан ёсоор Comunidad Autónoma de Castilla-La Mancha) нь Испанийн 17 өөртөө засах нийгэмлэгийн нэг. Кастили-Лан Манча нь Албасете, Сиудад Реал, Күэнка, Гвадалахара, Толедо гэсэн таван аймгийн нутаг дэвсгэрийг хамардаг. Мужийн нийслэл хот нь Толедо.

Comunidad Autónoma de
Castilla-La Mancha
 (испаниар)
Castilla-La Mancha 
Кастили-Ла Манча
Далбаа
Далбаа
Сүлд
Сүлд
Далбаа Сүлд
Газрын зурагКанарын арлуудПортугалАндорраФранцИх БританиМароккоАлжирГалисиАстуриКантабриБаск УлсНаварраЛа РиохаАрагонКастили ба ЛеонКаталониМадридКастили-Ла МанчаВаленсийн НийгэмлэгБалеарын арлуудЭстремадураАндалусиМурсиКастили ба ЛеонСеутаМелилья
Газрын зураг
Үндсэн мэдээлэл
Улс: ИспаниИспани Испани
Нийслэл хот: Толедо
Нутаг дэвсгэр: 79,463 км²
Хүн ам: 2,032,863 (1. Нэгдүгээр сар 2019)[1]
Хүн амын нягтрал: 25.6 хүн/км²
Хязгаарын зай: Умард-Өмнөд: ≈ 365 км
Баруун-Зүүн: ≈ 382 км
ISO 3166-2: ES-CM
Цахим хуудас: www.castillalamancha.es
Улс төр ба засаг захиргаа
ӨЗУ болсон: 1982 оны наймдугаар сарын 16
Ерөнхийлөгч: Эмилиано Гарсиа-Пэйж (ИСАН)
Ерөнхий Кортес
дахь төлөөлөл:
Конгресс: 21 суудал
Сенат: 22 суудал
Захиргааны нэгж: 5 аймагтай

Кастили-Ла Манча нь Испанийн түүхэн Кастили бүс нутгийн төв хэсэгт орох ба энэ нутгийг мөн «Шинэ Кастили» хэмээх нэрээр нь ихэд мэддэг байна.

Газар зүй засварлах

Кастили-Ла Манча нь 79.463 км² газар нутагтай ба тус мужийн нутаг дэвсгэрийг харьцуулан үзвэл ойролцоогоор Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт дөхөж очно. Газар нутгийн хэмжээ нь улсын нийт газар нутгийн 15,7 %-ийг эзэлнэ.

Түүх засварлах

Кастили-Ла Манча нь Шинэ Кастилийн түүхэн бүс нутгийг залгамжлагч бол Шинэ Кастили нь өөрөө Толедогийн Хант Улсыг залгамжлагч юм. Толедогийн Хант Улс нь Аль-Андалусын бүрэлдэхүүнд байв. Аль-Андалусын нийслэлийг Кастилийн хан Альфонсо 1085 онд эзлэв. Үүнийг сүүлд нь 1177 онд Күэнка эзэлсэн бөгөөд үлдсэн өмнөд хэсгийг Кастилийн VIII Альфонсогийн үед нэгтгэн авчээ.

Зургийн цомог засварлах

Цахим холбоос засварлах

  Commons: Кастили-Ла Манча – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
 
Wiktionary
Wiktionary: Кастили-Ла Манча – Энэ үгийг тайлбар толиос харна уу

Эшлэл засварлах

  1. Cifras oficiales de población resultantes de la revisión del Padrón municipal a 1 de enero. Instituto Nacional de Estadística.

Координат: 40° У, 3° Б