Иргэний дайн (англи. A Civil war, орос. Гражданская война) - нэг улс доторх зохион байгуулалттай бүлэглэлүүдийн хооронд, эсвэл үндэстнүүд хоорондын дайныг хэлнэ. Дайны зорилго нь оролцогч талууд нь улсын хэмжээнд эсвэл тодорхой бүс нутагт хяналтаа тогтоох, салан тусгаарлах эсвэл засгийн газрын бодлогыг өөрчлөхөд оршино.

Иргэний дайны шинж тэмдэг нь энгийн ард иргэд оролцож, улмаар их хэмжээний хохирол амсдаг.

Иргэний дайн хийх арга барил нь уламжлалт дайнаас ялгаатай байдаг. Дайтагч талууд байнгын цэргийг ашиглахын зэрэгцээ партизаны хөдөлгөөн өргөн хүрээтэй болж, хүн амын янз бүрийн бослого болон бусад мөргөлдөөн гардаг. Ихэнхдээ иргэний дайн бусад улсын зэвсэгт хүчний оролцоо, бусад улсын хөндлөнгийн оролцоотой байдаг.

Стэнфордын их сургууль иргэний дайныг “улс орны доторх хүч хэрэглэсэн мөргөлдөөн, улсын болон орон нутгийн нэг хэсгийн эрх мэдлийг гартаа авахыг санаархсан зохион байгуулалттай тодорхой бүлэглэлүүд хоорондын тэмцэл, эсвэл төрийн бодлогыг өөрчлөхийг эрмэлзэх явдал” гэж тодорхойлжээ.

Иргэний дайны шинж чанар засварлах

  • Дайнд оролцогч талууд үндэсний газар нутгийн тодорхой нэг хэсгийг эзэмшсэн байх ёстой.
  • Босогч хэсгийн удирдлага тус улсын нутаг дэвсгэрийн тодорхой хэсэг хүн амыг бодитоор удирдсан байх ёстой.
  • Босогчид бага ч болов дайсагнагч гэдгээ хүлээн зөвшөөрч ухамсарласан байх ёстой.
  • Засгийн газар "цэргийн байгууллагатай босогчдын эсрэг байнгын цэргийн хүч хэрэглэх үүрэгтэй".

Мөн үзэх засварлах

Иргэний дайнууд

Эшлэл засварлах

  1. Edward Wong, "A Matter of Definition: What Makes a Civil War, and Who Declares It So?" New York Times November 26, 2006